Friday, December 3, 2010

Нийслэлийн өмчийн харилцааны газарт

2010.11.23
121 тоот
                                    НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАРТ

Байрны түрээсийн талаар


Манай номын сан нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу номын санд түрээсээр байрлаж буй  12 байгууллагатай Нийслэлийн өмчийн харилцааны газар, Хотын төв номын сан нь гурвалсан гэрээг байгуулж Нийслэлийн өмчийн харилцааны газраар гэрээг баталгаажуулан гэрээний дагуу 14,076,000 төгрөгийг Нийслэллийн өмчийн харилцааны газрын дансанд төвлөрүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр түрээсийн байгууллагуудын талбайн түрээсийн 1м2-ын үнийг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  батлагдсан тарифт үнээс 2000 /Хоёр мянган/ төгрөгөөр илүүгээр тооцож байгуулсан. Номын сан нь  2010 онд батлагдсан төсвөөр бараа ажил үйлчилгээг санхүүжүүлэх эх үүсвэр болох өөрийн орлогын төлөвлөгөөг 40 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд батлагдсан нийт төсөвт зардалын 70.8% нь цалин тэтгэмж НДШ-д, 24% нь цахилгаан, дулаан, цэвэр бохир ус гэх мэт тогтмол зардалууд, үлдсэн 5.2% хувь нь бичиг хэрэг аж ахуйн зардал, шуудан холбоо, төлбөр хураамж бусад зардал эзэлж байна. Дээрхи нийт зардалын 17,2% буюу 75,148,000 төгрөгийг өөрийн үйл ажиллагааны орлогоос, 82.8% буюу 361,792,000 төгрөгийг төсвөөс санхүүжүүлэхээр төсөв батлагдсан тул өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого буцаад дээрх зардлуудыг санхүүжүүлэх эх үүсвэр болдог. Төсөв мөнгөний хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж Хотын төв номын санд байрлаж буй түрээсийн байгууллагуудын 1м2-ын талбайн түрээсийн мөнгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан  тарифт үнээр тооцож өгнө үү.
            Мөн Хотын төв номын санд байрлаж буй Монголын Сэтгүүлчидийн Нэгдсэн Эвлэлийн эзэмшиж буй 91 м2 бүхийн 3 өрөөг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 446 тоот захирамжын дагуу ашиглалтын гэрээг байгуулж , ашиглалтын зардалыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон авах шаардлагатай байгаа тул энэ асуудалд  онцгой анхаарч асуудлыг даруй шийдвэрлэж өгнө үү. /Хотын төв номын сангийн 2010 оны төсвийг хавсаргав/


  
ЗАХИРАЛ                                              Т.МИЖИДДОРЖ

No comments:

Post a Comment