124 тоот
КОЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД
Төсөл хэрэгжүүлэх тухай
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 3 тасаг, салбар 4 номын сангийн бүтэц зохион байгуулалттай, төвлөрсөн байдлаар номын сан-ном зүйн үйлчилгээг нийслэлийн хүн амд хүргэдэг нийслэлийн боловсрол соёл мэдээллийн томоохон төв байгууллага билээ.
Тус номын санд 2009 оны 10 дугаар сараас танай байгууллагын сайн дурын ажилтан Хэ Ён Шин ажиллаж Солонгосын номын сангийн хөгжил, дэвшилтэт үйлчилгээний талаар номын санчдад танилцуулах, энэ чиглэлээр солонгос хэлнээс монгол хэл рүү материал орчуулан гарын авлага бэлтгэн гаргах, сургалт зохион байгуулах зэргээр номын санчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Цаашид номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн номын сангаас зохион байгуулах лавлагаа мэдээллийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор “Project for system implementation and librarian education for increasing library service satisfaction and work efficiency” төслийг боловсруулан хүргүүлж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын мэдээллийн хангамж эрс сайжирч номын сангийн үйлчилгээ олон улсын жишигт улам ойртох юм.
Иймээс энэхүү төслийг дэмжиж манай ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.
ЗАХИРАЛ Т.МИЖИДДОРЖ
No comments:
Post a Comment