24 тоот
Хамтран ажиллах хүсэлт
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан тус номын сан нь “Мэдээллийн хүрэлцээ хангамжийг сайжруулан хүний хөгжлийг дэмжих жил” болгон ажиллаж байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3 дугаар бүлгийн 3.6.2 дахь заалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү.
Төслийг хавсралтаар хүргүүлэв.
Хавсралт ..... хуудастай. ЗАХИРАЛ Ө.ГАН-ӨЛЗИЙ
УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНД
ИНТЕРНЕТ, КОМПЬЮТЕРИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
ИНТЕРНЕТ, КОМПЬЮТЕРИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
- Төсөл боловсруулах үндэслэл
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3-р бүлгийн 3.6.2 зорилтот ажлын заалтанд тусгагдсан “Дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт байгууллага иргэдэд үнэгүй үйлчлэх интернэт, компьютерийн танхим байгуулна” ажлыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан нь хамтран зохион байгуулах хүсэлтэй байна.
Өнөөгийн нийтийн номын сан нь орон нутгийн иргэддээ уламжлалт цаасан ном хэвлэл, мэдээллээр үйлчлэхээс гадна мэдээллийн технологийг ашиглаж сурахад нь туслах орчин, мөн цахим мэдээллээр үйлчлэх орчин нь болжээ гэдгийг 2009 онд БНХАУ-ын Үндэсний номын сан, 2010 оны 5-р сард Словен улсын нийтийн номын сангууд, 2010 оны 10-р сард АНУ-ын Балтимор хотын нийтийн номын сангуудтай танилцах, дадлага хийсэн манай номын санчдын лекц сургалтаас тодорхой харагдаж байна.
2005, 2010 онуудад АНУ-ын нийтийн номын сангуудад очиж, үйлчилгээтэй нь танилцахад, Conference room, Meeting room, Training room гэсэн нэр хаягтай тусгай тохижуулсан өрөөнүүдэд олон нийтэд зориулсан уулзалт, ярилцлага, сургалтыг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын гишүүдийн оролцоотойгоор байнга, урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу төлбөргүй явагддаг болохыг олж мэдэж, туршлага судалсан.
Хүмүүсийн амьдралд мэдээллийн технологийн хэрэглээ улам нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүмүүст амьдралынхаа үе шат бүрт шинэ техник технологи, шинэ үзэл санаа, шинэ арга дадал, чадварыг олж авах шаардлага бий болж байна. Нийт иргэдийг сургах, бие даан суралцах орчин нөхцөл нь орон нутгийн нийтийн номын сан болж, чухал үүргийг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын дээрх туршлага солилцсон аялалууд нотлон харуулахын зэрэгцээ Олон улсын номын сангийн холбооноос 2002 онд гаргасан, ЮНЕСКО-оор дэмжигдсэн Интернэт тунхаглал биднээс шаардаж байдаг.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь уншигчдад ном хэвлэлийг уншлагын танхим, гэрээр, зөөврөөр олгохоос гадна
2005 оноос хойш 6 компьютер дээр төлбөргүй интернэт мэдээллээр үйлчилж байгаа, мөн төлбөргүй интернэтийн мэдлэг олгох сургалт зэргийг зохион байгуулж байгаа, 2008 оны 12 сараас хойш Ситинэт ХХК-аас 10 жилийн хугацаатайгаар төлбөргүй интернэтэд холбогдсон зэрэг нь бидний ажлын туршлага, сүлжээ хангагдсан байгааг харуулна.
Тус номын сан анх 1980 онд байгуулагдахдаа уншигч үйлчлүүлэгчид болон нутаг дэвсгэрийн иргэдэд зориулан зохион байгуулах соёл олон түмний ажил, хурал цуглаан зохион байгуулах 100 хүний суудалтай хурлын танхим байсан ч зах зээлийн системд шилжсэн 1990-ээд оны үеэс эхлэн тус өрөөг бизнесийн байгууллагуудад түрээслэж, үндсэн зориулалтаар ашиглалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн анх байгуулагдсанаас хойш тус өрөөнд барилгын их засвар ороогүй цонх, хана, шал, хаалгыг шинэчлэх ажил орхигдсоноос элэгдэж хуучирсан.
Хотын нийтийн төв номын сан нь уншигч, хэрэглэгч, иргэдэд зориулсан төлбөргүй компьютер, интернэтийн танхимаа дээрх 100 хүний багтаамжтай зааландаа зохион байгуулах, улмаар энэ зааландаа олон нийтэд зориулсан уулзалт, ярилцлага, сургалтыг зохион байгуулах хүсэлтэй байна.
Хотын нийтийн төв номын санд байгуулагдан ашиглагдах иргэд, байгууллагуудад зориулсан төлбөргүй интернэт компьютерийн танхимын үйлчилгээний үр дүнд суурилан, бусад ЧД, ХУД, БЗД, СХД дэх салбар номын сангууд дээр ийм танхимыг байгуулах боломжтой.
Мөн дараах нөхцөл байдлууд нь Хотын нийтийн номын сангуудад иргэд байгууллагад төлбөргүй үйлчлэх Компьютер-Интернэтийн танхимыг байгуулан ажиллуулахын давуу талуудыг харуулна. Үүнд:
- Төслийн зорилго
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд иргэд, олон нийтэд зориулсан тэдний мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургах, мэдээллийн технологи ашиглан мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь хангаж өгсөн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулсан зориулалтын Интернэт, Компьютер, Уулзалтын танхим байгуулах.
- Төслийг хэрэгжүүлэх үе шат
Төслийн зорилгыг биелүүлэхэд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
№ | Хийгдэх ажлууд | Хариуцсан ажилтан | Хугацаа |
1 | Өрөөнд хийгдэх барилга сантехник, цахилгааны засварын ажлын төлөвлөгөө, төсвийг гаргаж батлуулах | Дэд захирал | 2011 оны 3 сар эхний 10 хоног |
2 | Төлөвлөгөө, төсвийн дагуу барилга сантехник, цахилгааны засвар хийж өрөөг тохижуулах | Дэд захирал | 2011 оны 3 сар эхний 10 хоног |
3 | Техник хэрэгсэлүүдийг худалдаж авах, суурилуулах | Дэд захирал МТ-ийн ажилтан | 2011 оны 3 сар дунд 10 хоног |
4 | Интернэтийн сүлжээний кабель татаж, дэд дотоод сүлжээ байгуулах | МТ-ийн ажилтан | 2011 оны 3 сар дунд 10 хоног |
5 | Тавилга тоног төхөөрөмжүүдийг худалдаж авах, байрлуулах | Дэд захирал ААҮТасгийн эрхлэгч | 2011 оны 3 сар дунд 10 хоног |
6 | Интернэт компьютерын танхимыг олон нийт төлбөргүй ашиглах, олон нийтэд зориулсан төлбөргүй уулзалт сургалтыг явуулах журмыг боловсруулж, хэрэгжүүлэх | Захирал, Дэд захирал ОНҮТасгийн эрхлэгч | 2011 оны 3 сар дунд 10 хоног |
4. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв
Төслийг хэрэгжүүлэхэд дор дурдсан төсөв шаардагдана:
№ | Хийгдэх ажил | Тоо ширхэг | Нэгж үнэ (мян.төг) | Нийт үнэ (мян.төг) |
1 | Проектор: CasioXJ-A135 10000 цаг ажиллах чадалтай | 1 ш | 1,633.940 | 1,633.940 |
2 | 100 инчийн Projector Screen Таазнаас өлгөгдөж, сунадаг | 1 ш | 143.000 | 143.000 |
3 | VGA cable /40м урт/ | 1 багц | 48.400 | 48.400 |
4 | Projector суурь /таазнаас өлгөдөг/ | 1 ш | 33.000 | 33.000 |
5 | YAMAHA Professional wireless microphone series | 1 иж бүрдэл | 1,000.000 | 1,000.000 |
6 | Танхимын засвар, тохижилт | 1 удаа | 6, 520.800 | 6,520.800 |
7 | Компьютерын ширээ | 24ш | 310.000 | 7,440.000 |
8 | Компьютер | 24ш | 0 | 0 |
9 | 24-Port Gigabit Web Smart Switch | 1ш | 435.400 | 435.400 |
Дүн | 17,254.54 |
5. Төслийг хэрэгжүүлэх хугацаа
Төслийг 2011 оны 3-р сараас эхлэн 1 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.
6. Төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
Уг төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:
Нийтийн номын сангийн үйлчилгээнд шинэ орчин нөхцөл нэмэгдэж, орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангана.
Олон нийтэд зориулсан төлбөргүй интернэт үйлчилгээ, сургалттай Интернэт-Компьютерийн танхимтай болно.
Номын сангаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон нийтэд зориулсан уулзалт, сургалтыг урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу явуулж хэвшинэ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3.6.2 заалт биелэгдэх нөхцөл бүрдэнэ.
ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН:
ДЭД ЗАХИРАЛ Ч.АЛТАНЦЭЦЭГ
МТ-ИЙН МЕНЕЖЕР Ж.БЭГЗСҮРЭН