Wednesday, March 2, 2011

БСШУЯ-НЫ БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЖЛЫН АЛБАНД

2011.03.02
22 тоот
1 дүгээр номын сангийн тухай


Тус номын сангийн харьяа Горькийн нэрэмжит 1 дүгээр салбар номын сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/372/59 тоот актаар зогсоосон байсан бөгөөд 97,1 сая төгрөгийн барилгын засварын зураг төслийг хийлгэсэн. Энэхүү санхүүжилт олдоогүйн улмаас дахин зөвхөн сантехникийн засвар үйлчилгээний зураг төсөв хийлгэж, 38 сая төгрөгийн өртөгтэй засварын ажлыг “Түрүү гарав” ХХК-аар 2010 оны 4 дүгээр улиралд хийлгэж дуусган улмаар улсын байцаагч хүлээн авсан боловч дээд давхрын айлуудын сантехникийн шугамаас ус алдсан хэвээрээ байна.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2011 оны 01 дүгээр сарын 17-нд тус номын сангийн үйл ажиллагааг явуулах, эсэхэд дүгнэлт гаргуулахаар 02 тоот албан бичгийг өгсөн бөгөөд улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлүүд арилаагүй тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу ирсэн болно.
Иймд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Хавсралт ..... хуудастай.

  
                       

ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

No comments:

Post a Comment