Wednesday, June 8, 2011

Гаалийн ерөнхий газарт

 2011.06.06
 52 тоот

 
Тус номын сан нь  Билл болон Меланда Гейтсийн сангийн санхүүгийн дэмжлэгтэй харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан Дейзи форматтай дижитал ярьдаг номын төв байгуулаад ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд өмнө нь авсан BookSense төхөөрөмж нь гэмтэлтэй байсан тул нийлүүлэгч Солонгосын НIMS Co.Ltd компанид буцааж илгээн засуулан авч байгаа юм.
Иймд одоо ирсэн 6 Booksense төхөөрөмжийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3-р бүлгийн 13.1.5-д заасны дагуу татвараас чөлөөлж өгөхийг хүсье.

              
               ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа танаа

2011.05.26
49 тоот


  А.М.Горькийн нэрэмжит 1-р номын
   сангийн байрыг шилжүүлэх тухай

Тус номын сан нь 1946 онд байгуулагдсан нийслэлийн анхны нийтийн номын сан бөгөөд 1957 онд одоогийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Бага тойруугийн 6 дугаар байранд байрлах болж 54 жил энэ байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Номын сангийн энэ байр нь Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангахгүй болсон тул 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон.
2009 оноос хойш өнөөг хүртэл тус номын сангийн байрны асуудал шийдэгдэхгүй байсаар байна.
Иймд 1 дүгээр номын сангийн сан номын фонд, материаллаг бааз, орон тоо зэрэг байгаа нөөц  боломжуудыг үндэслэн Чингэлтэй дүүрэгт шинээр баригдах номын санд шилжүүлэн үйл ажиллагааг нь нээх арга хэмжээ авч өгнө үү.





ЗАХИРАЛ                                       Ө.ГАН-ӨЛЗИЙ

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газарт

2011.05.26
48 тоот

 
          Үйл ажиллагааг хянаж
  зохицуулах тухай

Өнөр хорооллын 2 дугаар бичил төвд байрлах тус номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг /СХД/ дэх салбар 4 дүгээр номын сан нь тус дүүргийн болон Баянгол дүүргийн хүн амын боловсрол, соёл мэдээллэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сангийн үйлчилгээг 20 дахь жилдээ үзүүлж байна.
Манай номын сангийн подвальд “Золхайрхан” ХХК-ийн “Стелла” нэртэй баар үйл ажиллагаа явуулж байгаа нь баарны чанга дуу чимээ, тамхины утаа, архины үнэр орж ирэн үйлчилгээ явуулах боломжгүй болгож байна. Бид уншигч хэрэглэгчдийн тав тухыг хангах, тамхины утааг нь гаргах зорилгоор цонхоо онгойлгодог боловч баарнаас гарсан хүмүүсийн орчин тойрныг бохирдуулсан элдэв үнэр нь эргэж үнэртдэг.
Мөн тус баар нь ачааллаа байнга хэтрүүлэн цахилгааны гэмтэл гарган манай автоматыг буудуулдгаас тог тасарч номын сангийн үйлчилгээнд хүндрэл учруулдаг. Дээрх асуудлаар удаа дараа шаардлага тавьж мэдэгдэж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байна.
Иймд үүссэн нөхцөл байдлыг шалгаж хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.
Хувийг СХД-ийн Орон нутгийн үйлчилгээний хэлтэс, “Золхайрхан” ХХК-д хүргүүлэв.



ЗАХИРАЛ                                       Ө.ГАН-ӨЛЗИЙ
                      
                   САЛБАРЫН ЭРХЛЭГЧ                               О.ДОЛГОРСҮРЭН   

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт

2011.05.23
46 тоот


Танай 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06-252/213 тоот албан шаардлагын дагуу төлөвлөгөө гарган зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Албан шаардлагын биелэлтийг хавсралтаар хүргүүлэв.

Хавсралт ..... хуудастай.



 
ЗАХИРАЛ                             Ө.ГАН-ӨЛЗИЙ


 
    НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН
УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ШААРДЛАГЫН
МӨРӨӨР ХИЙСЭН АЖИЛ

2011.05.23


д/д

Хийгдэх ажил

Хариуцах эзэн

Гүйцэтгэл
1

Тус номын сангийн уншлагын танхимуудад иж бүрэн засвар, тохижилт хийлгэх хөрөнгийн асуудлыг шийдүүлэх


Ц.Сарантуяа

Урсгал засварын төсөв төсөвлөгдөөгүй тул засвар тохижилт хийх боломжгүй байгаа бөгөөд нэн шаардлагатай урсгал засварын төсвийг гарган 2011 оны төсвийн тодотголд оруулах саналаа БСШУЯ, Нийслэлийн төрийн сан болон бусад холбогдох газруудад албан бичгийн хамт хүргүүлсэн болно.


2
Үндсэн фонд байгаа зоорийн давхарт засвар хийлгэн, агаар солилцооны системийг ажиллуулан, ариутгаж халдваргүйжүүлэн мөөгөнцөр ургалтыг таслан зогсоох

Н.Шинэгэрэл
3

Анхны төлөвлөлтийн дагуу уншлагын А, Б танхимыг ажиллуулан, вестибюлийг зориулалтаар нь ашиглах

Ч.Алтанцэцэг
Одоо уншлага үйлчилгээний оргил цаг үе явагдаж байгаа тул 06 дугаар сарын 15-аас үйлчилгээ нэг ээлжээр ажиллах үед зохицуулалт хийнэ. Төлөвлөлт хийгдэж байна.
4
Шавьж мэрэгчийн устгалын компанитай гэрээ хийж, жилд 2 удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх


Н.Шинэгэрэл
 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шавьж устгалыг хийсэн бөгөөд хоёр дахь удаагийн шавьж устгалыг 10 дугаар сард хийхээр “Сүүн болор” ХХК-тай гэрээ хийсэн. 
5

Ажилчдыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, ажилчдыг эрүүлжүүлэх арга хэмжээ авах


Г.Отгонжаргал
ҮЭ-ийн хамтын гэрээний 6.6-д заасны дагуу Хавдар судлалын Үндэсний төвд 8 төрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Нийт 63 ажиллагсад хамрагдсан болно.
6
Уншлагын танхим болон номын фондын бичил цаг уурыг эрүүл ахуйн нормын хэмжээнд болгоход шаардлагатай ажлыг зохион байгуулах


Б.Нацаг
Н.Шинэгэрэл
Фондод шаардлагатай чийг дулаан хэмжигчийн тооцоо гарган, Үндэсний архивын газрын дэлгүүрээс 5 ширхэг чийг дулаан хэмжигчийн нэхэмжлэхийг авч санхүүд өгсөн.
7
Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг баримтлах

Ө.Ган-Өлзий
Тасаг, салбарын эрхлэгчид

Тасаг, салбарын эрхлэгч нарыг оролцуулан комисс байгуулан ажиллаж байна.
Менежерийн болон төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг шалгах шалгуур үзүүлэлтүүдийг Төрийн албаны зөвлөлийн 48-р тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн номын сангийн үндсэн үйл ажиллагаа болон тухайн жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө,  ажилтнуудын ажил үйлчилгээний онцлогтой уялдуулан гаргасан.
8
Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ байгууллагын удирдлага оролцсон комисс гаргаж дүгнэх
Ө.Ган-Өлзий
9
Ажил дүгнэх шалгуур үзүүлэлт боловсруулан нийт ажилтнуудын хурлаар хэлэлцэн баталж ажиллах
Ч.Алтанцэцэг
10
Байгууллагын жил, улирлын төлөвлөгөөнд номын сангийн үйлчилгээг сайжруулах, лавлагаа, мэдээллийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар тодорхой ажил төлөвлөх

Ч.Алтанцэцэг
Олон улсын жишигт нийцсэн номын сангийн үйлчилгээнүүдийг  зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнд: 2010-2011 онд  УБ хот 21 аймгийн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан DAISY цахим ярьдаг номын сангийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. Мөн лавлагаа мэдээллийн үйлчилгээг  боловсронгуй болгож мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнүүдийг зохион байгуулах ажлыг жил бүрийн төлөвлөгөөнд тусган шат дараатай хэрэгжүүлж байна.Энэ жилийн хүрээнд Койка ОУБ-тай хамтран ““Номын сангийн вэб систем,   Цахим уншлагын үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж нээлтийн ажиллагааг 5-р сарын 30-нд хийх гэж байна.
11
Алдагдсан номыг чөлөөт сонголттой нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар нийт ажиллагсдын хурлаар хэлэлцэн батлах, журмыг шинэчлэн ажиллах

Б.Нацаг
Алдагдсан номыг чөлөөт сонголттой нөхцөлд шийдвэрлэх талаар Сангийн Сайдын 2007 оны 1-р сарын 10-ны өдрийн 1-р тушаалын 1-р хавсралтыг үндэслэн 2009 оны 12-р сарын 1-ний өдрийн “Номын сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон нэмэлт орлогыг зарцуулах журам”-ын дагуу  Захирлын тушаал гарган номын өр авлагыг барагдуулан ажиллаж байна. Цаашид БСШУЯ-наас гарах журмыг үндэслэн ажиллах болно.
12
Чөлөөт сонголтын үйлчилгээний номын ойрын фондод явцын тооллого хийх
Б.Нацаг
2011 оны 4-р сард Чөлөөт сонголттой фондын  Түүх, Эдийн засаг, Гүн ухаан ангийн номуудад хяналтын тооллого хийсэн.
13
Номын нөхөн бүрдүүлэлт, сэлбэн засалтын ажлын талаар судалгаа гарган ажиллах
З.Төгсжаргал
Төв болон салбар номын сангуудаас нөхөн бүрдүүлэлтээр авах номын жагсаалтуудыг авч нэгтгэн, нэгдсэн файл үүсгэн түүний дагуу сар бүр ном бүрдүүлэгчийн хамтаар номын зах, худалдаагаар явж, авах номын судалгаа хийж номоо бүрдүүлэн авч байна. Мөн сэлбэн засагдахаар ирж буй номуудыг бүртгэн судалгаа гарган ажиллаж байна.
14
Олон нийтэд үйлчлэх тасгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, уншигч хэрэглэгчтэй зөв боловсон, соёлтой харилцааг эрхэмлэн ажиллах

Б.Нацаг
Тасгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор номын санчдын өдөр тутмын ажилд тогтмол хяналт тавин ажиллаж, уншигчидтай зөв боловсон, соёлтой харилцах талаар тасгийн хамт олны хурлаар ярилцлаа. Мөн уншигчид болон номын санчдад сайхан харилцаа буюу сайн Энергийн талаар “Аниргүй чимээ” төвийн сэтгэл зүйч багш Болормааг урьж “Энергийн гайхамшиг” сэдэвт лекцыг зохион байгуулсан.
“Манай үйчилгээ” сэдэвт санал асуулгыг нийт 200 хэрэглэгчээс авсан.
15
Олон нийтэд үйлчлэх тасгаас номын сангийн үйлчилгээ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд судалгаа хийж, үр дүнд нь тулгуурлан тодорхой ажил зохион байгуулах

Б.Нацаг
16

Олон нийтэд үйлчлэх тасгийн номын санчдын өдөр тутмын ажил үйлчилгээнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах

Б.Нацаг
17

Чөлөөт сонголттой үйлчилгээнээс дутсан номын актад үнэлэлт дүгнэлт өгч, номын алдагдлыг багасгах талаар тодорхой ажил зохиож үр дүнд хүрэх  




Б.Нацаг
Номонд тавих хяналтыг сайжруулах зорилгоор дохиоллын хаалгыг шинэчлэн байрлуулах, хяналтын камерыг хянах 2 номын санчийг ээлжээр ажиллуулж, тэднээр уншигчдад номтой зөв харьцах талаар удаа дараа зөвлөмж, санамжийг өгч ажиллснаар ном урах болон номын алдагдал мэдэгдэхүйц хэмжээгээр багасах үр дүнд хүрч байна.
18
Тооллого хийсэн актад дутсан номын үнийн дүнгээс сэлбэн засах боломжгүй гэж ном хасахгүй байх, актад комиссын бүх гишүүд гарын үсгийн баталгаажилтыг бүрэн хийх

Б.Нацаг
Удаа дараа сэлбэн засагдсаар байгаад сэлбэн засагдах боломжгүй болсон номуудыг урагдаж гэмтсэн гэх шалтгаанаар хасаж байхаар шийдэж, актанд оролцсон комиссын гишүүдээр гарын үсгийн баталгаажилтыг бүрэн хийлгэсэн.
19

2007 онд хийсэн тооллогын материалыг эцэслэн боловсруулж, дүн, илтгэх хуудас, актыг үндэслэн дутсан номыг барагдуулах

З.Төгсжаргал
Ц.Сарантуяа
2008 онд хийсэн тооллого буюу Чөлөөт сонголтонд шилжих үеийн тооллогын ажлын явц гэвэл орос номын нэгбүрчилсэн сүүлчийн дансыг бодож дуусгах ажил хийгдэж байна. Хагас жилдээ багтаж тооллогын дүн, илтгэх хуудсыг гаргаж, гарсан актын дагуу номын өр төлбөрийг барагдуулж эхлэх болно.
20

Чөлөөт сонголтоос дутсан номыг нөхөн барагдуулах талаар бодитой ажил зохиож байгууллагын хохиролгүй болгох

Ц.Сарантуяа
Б.Нацаг
Чөлөөт сонголтоор дутсан номын өр авлагыг бүрэн барагдуулах зорилгоор өр тавигдсан номын санч бүрд ноогдсон төлбөрийг бүрэн хураан авч нөхөн бүрдүүлэлтээр буюу орлуулан авах номын жагсаалтын дагуу ном бүрдүүлэгч, тооцооны няботой хамт явж 45 нэрийн 52ш 530270 төгрөгийн номыг бүрдүүлэн авч техник ажиллагаа хийн уншлаганд шилжүүллээ.




 ТАЙЛАН ГАРГАСАН:

ДЭД ЗАХИРАЛ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ