Wednesday, June 8, 2011

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газарт

2011.05.26
48 тоот

 
          Үйл ажиллагааг хянаж
  зохицуулах тухай

Өнөр хорооллын 2 дугаар бичил төвд байрлах тус номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг /СХД/ дэх салбар 4 дүгээр номын сан нь тус дүүргийн болон Баянгол дүүргийн хүн амын боловсрол, соёл мэдээллэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сангийн үйлчилгээг 20 дахь жилдээ үзүүлж байна.
Манай номын сангийн подвальд “Золхайрхан” ХХК-ийн “Стелла” нэртэй баар үйл ажиллагаа явуулж байгаа нь баарны чанга дуу чимээ, тамхины утаа, архины үнэр орж ирэн үйлчилгээ явуулах боломжгүй болгож байна. Бид уншигч хэрэглэгчдийн тав тухыг хангах, тамхины утааг нь гаргах зорилгоор цонхоо онгойлгодог боловч баарнаас гарсан хүмүүсийн орчин тойрныг бохирдуулсан элдэв үнэр нь эргэж үнэртдэг.
Мөн тус баар нь ачааллаа байнга хэтрүүлэн цахилгааны гэмтэл гарган манай автоматыг буудуулдгаас тог тасарч номын сангийн үйлчилгээнд хүндрэл учруулдаг. Дээрх асуудлаар удаа дараа шаардлага тавьж мэдэгдэж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байна.
Иймд үүссэн нөхцөл байдлыг шалгаж хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.
Хувийг СХД-ийн Орон нутгийн үйлчилгээний хэлтэс, “Золхайрхан” ХХК-д хүргүүлэв.



ЗАХИРАЛ                                       Ө.ГАН-ӨЛЗИЙ
                      
                   САЛБАРЫН ЭРХЛЭГЧ                               О.ДОЛГОРСҮРЭН   

No comments:

Post a Comment