Wednesday, June 8, 2011

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнбаяр танаа

2011.03.17
29 тоот

     Номын сангийн дүрэмд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай


Тус номын сан нь 1980 онд байгуулагдсан, 4 салбар номын сан, 3 тасаг, 80 гаруй ажилтантай нийслэлийн соёл, боловсрол, мэдээллийн томоохон байгууллага юм.
Номын сан нь сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын байгууллагын дэмжлэг тусламжтайгаар 10 гаруй хөтөлбөр төсөл хэрэгжүүлж номын сангийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа дэлхийн нийтийн номын сангийн жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжин тэлж байгаатай холбогдуулан ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Иймээс Монгол улсын “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага” MNS5742:2007 стандарыг/хавсралт F/ үндэслэн тус номын сангийн дүрэм /Нийслэлийн засаг даргын 572 тоот захирамжийн 2 дугаар хавсралт/-д зохих журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, дараах орон тоог баталж манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
Саналыг хавсралтаар хүргүүлэв.
Хавсралт ...... хуудастай.

  
                     


ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

1.    Хүний нөөц,  хуулийн ажилтан
Шаардлага - Энэ чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй. Англи хэлний мэдлэгтэй байх.
Хүний нөөцийн асуудал бол манай номын сангийн  гол тулгуур хүчин зүйлсийн нэг юм.  
Ажлын байрны зорилго нь : Байгууллагынхаа хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хууль, эрхзүйн хэрэгжилтийг хангуулах, гэрээ хэлцэл байгуулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх,  нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй зэрэг асуудлыг шийдвэрлэх
Хүний нөөц, хуулийн ажилтан нь  дараах ажил үүргийг  гүйцэтгэнэ. Үүнд:
Нэгдүгээрт.
1.1. Байгууллагын үйл ажилллагаатай холбоотой хууль, эрхзүй, гэрээ хэлэлцээр,
       шаардлагатай баримт бичгийн эхийг бэлдэх, хянах, зохицуулалтыг хийх
1.2. Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр төлөвлөгөөний
       биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж
       удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах,
1.3. Номын сангийн  үйл ажиллагаатай холбогдсон хууль, дүрэм тогтоолын төсөлд   
        санал боловсруулж оруулах ажлыг зохион байгуулах,
1.4. Байгууллагын  үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ,  
       хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтэд
       хяналт тавих, байгууллагын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах,
Хоёрдугаарт.
2.1.        байгууллагын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх,  хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,түүнд нийцүүлэн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцөөр хангах
2.2.        байгууллагын соёлыг төлөвшүүлэхтэй холбоотой бодлого тогтолцоог төгөлдөршүүлэх
2.3.        ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв шагнал урамшуулал,
2.4.        нийгмийн асуудлыг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр байгууллагын хүний нөөцийн удирдлагын өдөр тутмын ажил үйлчилгээг зохион байгуулна.
2.5.    номын сангийн дэргэдэх ахмадын хороонд дэмжлэг үзүүлэх, ахмадуудтай
          холбоотой ажлыг зохион байгуулан ажиллах 
2.    Номын сангийн ном бүрдүүлэгч
Шаардлага - номын санч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй. Уйгаржин бичиг, англи хэлний мэдлэгтэй байх 
Нийтийн номын сангийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах гол эх булаг бол фонд  бөгөөд хэрэглэгчдийн боловсрол , мэдээлэл чөлөөт цаг, бие хүний хөгжлийн хэрэгцээг хангасан ном хэвлэл бусад материалаар баяжигдсан  байх ёстой ба бүрдүүлэлт нь тасралтгүй явагддаг.
    Ажлын байрны зорилго нь: Номын сангийн үүрэг зорилтод нийцүүлэн төв болон салбар номын сангийн нэгдсэн фондын бүрдүүлэлтийн ажлыг төлөвлөгөөтэй шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах
  Ном бүрдүүлэгч нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Нэгдүгээрт. 
1.1. Төв болон салбар номын сангуудын фондын бүрдүүлэлтийн ажлыг төлөвлөх, сэдэв төрлийн төлөвлөгөө гаргах
1.2. Төвлөрсөн номын сангийн фондын агуулга, бүтэц ашиглалт, уншигч үйлчлүүлэгчдийн бүрэлдэхүүн, эрэлт хэрэгцээ сонирхолыг судлах, үйлчилгээний хүрээн онцлогийг тогтоох
1.3. Фондыг номын сангийн зорилт, чиглэлд нийцүүлэн нийгмийн бүх гишүүдийн  мэдээллийн эрэлт хэрэгцээг хангасан фондыг бүх төрлийн форматаар бүрдүүлэх, цаг үеийн ба нөхөн бүрдүүлэлтийгзохион байгуулах
1.4. Ном авах жилийн төсвийн хуваарийг гаргах, ном авах төсвийг үр дүнтэй зарцуулах
1.5. Тогтмол хэвлэлийн захиалга хийх
1.6. Бүрдүүлэлтээр авсан номыг ангилах
Хоёрдугаарт.
2.1.  Ном бүрдүүлэлтийн ажлын тайлан мэдээг гаргах
2.2. Ном бүрдүүлэлтийн ажлын талаар номын сангийн захиргаанд сонсгол    
      тавих, санал дүгнэлт оруулах
2.3. Төв болон салбар номын сангууд бүрдүүлэлтээр  авсан ном болон бусад  
       материалыг салбарын үндсэн данс бүртгэлд бүртгэсэнд хяналт тавих
2.4. Номын сангуудад хяналтын тооллого хийх
2.5.  Каталог, картын санг шалгах
2.6.  Данс бүртгэлүүдийн хадгалалт хамгаалатанд хяналт тавих
2.7. Данснаас хасах шийдвэр гарсан  ном хэвлэлийг үндсэн данс бүртгэлээс хасах

3. DAISY цахим номын төвийн мэргэжилтэн
 Шаардлага - хараагүй болон тахир дутуу иргэдийн тусгай /adaptive/ тоног төхөөрөмжийн олон улсын сургалтанд хамрагдсан байна.
Ном хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж , мэдээлэл хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах DAISY студийг 2010 онд төслийн хүрээнд байгуулсан.
DAISY гэж юу вэ?
D - Digital
A - Accessible
I - Information
SY - System гэсэн үг ба эдгээрийг орчуулбал
Мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах тоон систем гэсэн үг юм.
 Ажлын байрны зорилго нь: Хараагүйчүүдийн номын сангийн DAISY студи болон компьютер, тусгай тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалтыг харицан ажиллаж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Хараагүй хүмүүст зориулсан компьютерийн программ хангамж болон тусгай  тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулж хэрэглэгчдэд эзэмшүүлэх
2. DAISY студийг хариуцан ажиллаж хараатай уншигчийн уншсан ном хэвлэл, бусад мэдээллийг DAISY форматаар хөрвүүлэн хянаж DAISY ном бүтээх
3. DAISY зөөврийн ном сан ажиллуулах
4. Booksense төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
5. DAISY цахим ярьдаг номын төвд хэрэглэгдэж байгаа компьютер түүний тусгай  ярьдаг болон дэлгэц томруулагч программ хангамж болон бусад ярьдаг төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг бүрэн хариуцах
6. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан орчин үеийн мэдээллийн техник технологийг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх

4. Маркетингийн менежер
 Шаардлага - Маркетингийн  чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй, англи хэлний мэдлэгтэй байх
Номын сан нь мэдээллийн салбарт өөрийн хэрэгцээг хангахын тулд ямар үйлчилгээг номын сангаас авч болох , нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг ач холбогдолын хэрэглэгчдэд мэдүүлэхийн тулд олон нийтийн дунд өөрийн үйлчилгээгээ сурталчлах ёстой байдаг.
Ажлын байрны зорилго нь : Номын сангийн үйлчилгээнд судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сурталчлах ажлыг хариуцан ажиллаж дараах үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

1.    Номын сангийн маркетингийн стратеги төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах
2.     Маркетингийн жил, сар, улирлын төлөвлөгөө  боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих
3.    Маркетингийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах
4.    Шинэ үйлчилгээний талаар шаардлагатай маркетингийн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
5.    Номын сангийн үйл ажиллагааг сурталчлах талаар бодлого боловсруулах, үйлчилгээг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

5. Ном сэлбэн засагч
        Шаардлага – номын санч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй байх.
 Ажлын байрны зорилго: Төв болон салбар номын сангийн фондын  урагдаж гэмтсэн номыг хэвлэлтийн анхны болон анхны хэлбэртэй адилхан хэлбэрт оруулж сэлбэн засах, тогтмол хэвлэлийг дэвтэрлэж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
 1.    Урагдаж гэмтсэн ном материалд их, дунд, бага засвар хийх
2.    Урагдсан тасарсан хуудсыг нөхөж хийх
3.    Урагдсан номын хавтсыг солих
4.    Сонинг нэгжлэн үдэж / сараар/  дэвтэрлэх
5.    Сэтгүүлийг дэвтэрлэх / сараар/
6.    Шаардлагатай номонд оёо хийж хавтаслах
7.    Номын сангийн маягт, бүртгэлүүдийг хэвлэх
8.    Номын сангийн санхүүгийн болон бусад баримт бичгүүдийг үдэж хавтаслах
       

 









No comments:

Post a Comment