Wednesday, June 8, 2011

Нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтэст

2011.03.30
38 тоот


Төсөвт тодотгол хийлгэх тухай


Тус номын сангийн 2011 оны батлагдсан төсвөөрх нийт зардлын 70,9% нь цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, нэг удаагийн тэтгэмжийн зардал, 20,7% нь цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг тогтмол зардал, 6,2% нь ном хэвлэл авах зардал, үлдсэн 2,2% нь шуудан холбоо, тээвэр шатахуун, бичиг хэрэг, аж ахуйн материал авах, төлбөр хураамж бусад зардлууд эзэлж байна. Төсөвт урсгал засвар, эд хогшил худалдан авах зардал төсөвлөгдөөгүй байна.
Тус номын санд сүүлийн 10 жил барилга, сантехникийн засвар хийгдээгүйн улмаас сантехникийн шугам хоолойнууд элэгдэж цоорсон, аваарын байдалтай байгаа төдийгүй төв болон салбар номын сангуудын хаалга цонх муудсан тул барилгын болон сантехникийн засварын төсвийг 2011 оны төсвийн тодотгол болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулж өгнө үү.
Мөн Горькийн нэрэмжит 1 дүгээр салбар номын сангийн байрны асуудлыг шийдвэрлэж өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

  
                       
 
ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

 Энэхүү бичгийн хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн соёл урлагийн газар тус тус өгсөн болно.

No comments:

Post a Comment