Wednesday, June 8, 2011

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнбаяр танаа

2011.03.17
29 тоот

     Номын сангийн дүрэмд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай


Тус номын сан нь 1980 онд байгуулагдсан, 4 салбар номын сан, 3 тасаг, 80 гаруй ажилтантай нийслэлийн соёл, боловсрол, мэдээллийн томоохон байгууллага юм.
Номын сан нь сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын байгууллагын дэмжлэг тусламжтайгаар 10 гаруй хөтөлбөр төсөл хэрэгжүүлж номын сангийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа дэлхийн нийтийн номын сангийн жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжин тэлж байгаатай холбогдуулан ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Иймээс Монгол улсын “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага” MNS5742:2007 стандарыг/хавсралт F/ үндэслэн тус номын сангийн дүрэм /Нийслэлийн засаг даргын 572 тоот захирамжийн 2 дугаар хавсралт/-д зохих журмын дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, дараах орон тоог баталж манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
Саналыг хавсралтаар хүргүүлэв.
Хавсралт ...... хуудастай.

  
                     


ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

1.    Хүний нөөц,  хуулийн ажилтан
Шаардлага - Энэ чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй. Англи хэлний мэдлэгтэй байх.
Хүний нөөцийн асуудал бол манай номын сангийн  гол тулгуур хүчин зүйлсийн нэг юм.  
Ажлын байрны зорилго нь : Байгууллагынхаа хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хууль, эрхзүйн хэрэгжилтийг хангуулах, гэрээ хэлцэл байгуулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх,  нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох, үр дүнг үнэлэн дүгнэх, урамшуулах тогтолцоог боловсронгуй зэрэг асуудлыг шийдвэрлэх
Хүний нөөц, хуулийн ажилтан нь  дараах ажил үүргийг  гүйцэтгэнэ. Үүнд:
Нэгдүгээрт.
1.1. Байгууллагын үйл ажилллагаатай холбоотой хууль, эрхзүй, гэрээ хэлэлцээр,
       шаардлагатай баримт бичгийн эхийг бэлдэх, хянах, зохицуулалтыг хийх
1.2. Удирдах дээд байгууллагын тогтоол, тушаал, шийдвэр төлөвлөгөөний
       биелэлт, хэрэгжилтэд дотоод хяналт тавих, гүйцэтгэлийг гаргуулан нэгтгэж
       удирдлагад болон холбогдох байгууллагад тайлагнах,
1.3. Номын сангийн  үйл ажиллагаатай холбогдсон хууль, дүрэм тогтоолын төсөлд   
        санал боловсруулж оруулах ажлыг зохион байгуулах,
1.4. Байгууллагын  үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ,  
       хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтэд
       хяналт тавих, байгууллагын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах,
Хоёрдугаарт.
2.1.        байгууллагын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх,  хэрэгцээ шаардлагыг тодорхойлох,түүнд нийцүүлэн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцөөр хангах
2.2.        байгууллагын соёлыг төлөвшүүлэхтэй холбоотой бодлого тогтолцоог төгөлдөршүүлэх
2.3.        ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв шагнал урамшуулал,
2.4.        нийгмийн асуудлыг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргээр байгууллагын хүний нөөцийн удирдлагын өдөр тутмын ажил үйлчилгээг зохион байгуулна.
2.5.    номын сангийн дэргэдэх ахмадын хороонд дэмжлэг үзүүлэх, ахмадуудтай
          холбоотой ажлыг зохион байгуулан ажиллах 
2.    Номын сангийн ном бүрдүүлэгч
Шаардлага - номын санч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй. Уйгаржин бичиг, англи хэлний мэдлэгтэй байх 
Нийтийн номын сангийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах гол эх булаг бол фонд  бөгөөд хэрэглэгчдийн боловсрол , мэдээлэл чөлөөт цаг, бие хүний хөгжлийн хэрэгцээг хангасан ном хэвлэл бусад материалаар баяжигдсан  байх ёстой ба бүрдүүлэлт нь тасралтгүй явагддаг.
    Ажлын байрны зорилго нь: Номын сангийн үүрэг зорилтод нийцүүлэн төв болон салбар номын сангийн нэгдсэн фондын бүрдүүлэлтийн ажлыг төлөвлөгөөтэй шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах
  Ном бүрдүүлэгч нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Нэгдүгээрт. 
1.1. Төв болон салбар номын сангуудын фондын бүрдүүлэлтийн ажлыг төлөвлөх, сэдэв төрлийн төлөвлөгөө гаргах
1.2. Төвлөрсөн номын сангийн фондын агуулга, бүтэц ашиглалт, уншигч үйлчлүүлэгчдийн бүрэлдэхүүн, эрэлт хэрэгцээ сонирхолыг судлах, үйлчилгээний хүрээн онцлогийг тогтоох
1.3. Фондыг номын сангийн зорилт, чиглэлд нийцүүлэн нийгмийн бүх гишүүдийн  мэдээллийн эрэлт хэрэгцээг хангасан фондыг бүх төрлийн форматаар бүрдүүлэх, цаг үеийн ба нөхөн бүрдүүлэлтийгзохион байгуулах
1.4. Ном авах жилийн төсвийн хуваарийг гаргах, ном авах төсвийг үр дүнтэй зарцуулах
1.5. Тогтмол хэвлэлийн захиалга хийх
1.6. Бүрдүүлэлтээр авсан номыг ангилах
Хоёрдугаарт.
2.1.  Ном бүрдүүлэлтийн ажлын тайлан мэдээг гаргах
2.2. Ном бүрдүүлэлтийн ажлын талаар номын сангийн захиргаанд сонсгол    
      тавих, санал дүгнэлт оруулах
2.3. Төв болон салбар номын сангууд бүрдүүлэлтээр  авсан ном болон бусад  
       материалыг салбарын үндсэн данс бүртгэлд бүртгэсэнд хяналт тавих
2.4. Номын сангуудад хяналтын тооллого хийх
2.5.  Каталог, картын санг шалгах
2.6.  Данс бүртгэлүүдийн хадгалалт хамгаалатанд хяналт тавих
2.7. Данснаас хасах шийдвэр гарсан  ном хэвлэлийг үндсэн данс бүртгэлээс хасах

3. DAISY цахим номын төвийн мэргэжилтэн
 Шаардлага - хараагүй болон тахир дутуу иргэдийн тусгай /adaptive/ тоног төхөөрөмжийн олон улсын сургалтанд хамрагдсан байна.
Ном хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж , мэдээлэл хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах DAISY студийг 2010 онд төслийн хүрээнд байгуулсан.
DAISY гэж юу вэ?
D - Digital
A - Accessible
I - Information
SY - System гэсэн үг ба эдгээрийг орчуулбал
Мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах тоон систем гэсэн үг юм.
 Ажлын байрны зорилго нь: Хараагүйчүүдийн номын сангийн DAISY студи болон компьютер, тусгай тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалтыг харицан ажиллаж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Хараагүй хүмүүст зориулсан компьютерийн программ хангамж болон тусгай  тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулж хэрэглэгчдэд эзэмшүүлэх
2. DAISY студийг хариуцан ажиллаж хараатай уншигчийн уншсан ном хэвлэл, бусад мэдээллийг DAISY форматаар хөрвүүлэн хянаж DAISY ном бүтээх
3. DAISY зөөврийн ном сан ажиллуулах
4. Booksense төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
5. DAISY цахим ярьдаг номын төвд хэрэглэгдэж байгаа компьютер түүний тусгай  ярьдаг болон дэлгэц томруулагч программ хангамж болон бусад ярьдаг төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг бүрэн хариуцах
6. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан орчин үеийн мэдээллийн техник технологийг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлэх

4. Маркетингийн менежер
 Шаардлага - Маркетингийн  чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй, англи хэлний мэдлэгтэй байх
Номын сан нь мэдээллийн салбарт өөрийн хэрэгцээг хангахын тулд ямар үйлчилгээг номын сангаас авч болох , нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг ач холбогдолын хэрэглэгчдэд мэдүүлэхийн тулд олон нийтийн дунд өөрийн үйлчилгээгээ сурталчлах ёстой байдаг.
Ажлын байрны зорилго нь : Номын сангийн үйлчилгээнд судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх,  нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сурталчлах ажлыг хариуцан ажиллаж дараах үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

1.    Номын сангийн маркетингийн стратеги төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах
2.     Маркетингийн жил, сар, улирлын төлөвлөгөө  боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих
3.    Маркетингийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах
4.    Шинэ үйлчилгээний талаар шаардлагатай маркетингийн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
5.    Номын сангийн үйл ажиллагааг сурталчлах талаар бодлого боловсруулах, үйлчилгээг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

5. Ном сэлбэн засагч
        Шаардлага – номын санч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй байх.
 Ажлын байрны зорилго: Төв болон салбар номын сангийн фондын  урагдаж гэмтсэн номыг хэвлэлтийн анхны болон анхны хэлбэртэй адилхан хэлбэрт оруулж сэлбэн засах, тогтмол хэвлэлийг дэвтэрлэж дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:
 1.    Урагдаж гэмтсэн ном материалд их, дунд, бага засвар хийх
2.    Урагдсан тасарсан хуудсыг нөхөж хийх
3.    Урагдсан номын хавтсыг солих
4.    Сонинг нэгжлэн үдэж / сараар/  дэвтэрлэх
5.    Сэтгүүлийг дэвтэрлэх / сараар/
6.    Шаардлагатай номонд оёо хийж хавтаслах
7.    Номын сангийн маягт, бүртгэлүүдийг хэвлэх
8.    Номын сангийн санхүүгийн болон бусад баримт бичгүүдийг үдэж хавтаслах
       

 









Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнбаяр танаа

2011.03.09
27 тоот

    
 1 дүгээр номын сангийн тухай

Тус номын сангийн харьяа Горькийн нэрэмжит 1 дүгээр салбар номын сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/372/59 тоот актаар зогсоосон байсан бөгөөд 97,1 сая төгрөгийн барилгын засварын зураг төслийг хийлгэсэн. Энэхүү санхүүжилт олдоогүйн улмаас дахин зөвхөн сантехникийн засвар үйлчилгээний зураг төсөв хийлгэж, 38 сая төгрөгийн өртөгтэй засварын ажлыг “Түрүү гарав” ХХК-аар 2010 оны 4 дүгээр улиралд хийлгэж дуусган улмаар улсын байцаагч хүлээн авсан боловч дээд давхрын айлуудын сантехникийн шугамаас ус алдсан хэвээрээ байна.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2011 оны 01 дүгээр сарын 17-нд тус номын сангийн үйл ажиллагааг явуулах, эсэхэд дүгнэлт гаргуулахаар 02 тоот албан бичгийг өгсөн бөгөөд улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлүүд арилаагүй тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу ирсэн болно.
Иймд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Хавсралт ..... хуудастай.

  
                       

ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

Wednesday, March 2, 2011

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН ТАНАА

2011.03.02
24 тоот
Хамтран ажиллах хүсэлт


Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан тус номын сан нь “Мэдээллийн хүрэлцээ хангамжийг сайжруулан хүний хөгжлийг дэмжих жил”  болгон ажиллаж байна.  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3 дугаар бүлгийн 3.6.2 дахь заалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү.
Төслийг хавсралтаар хүргүүлэв.
Хавсралт ..... хуудастай.



                              ЗАХИРАЛ                                    Ө.ГАН-ӨЛЗИЙ


УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНД
ИНТЕРНЕТ, КОМПЬЮТЕРИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ
  1. Төсөл боловсруулах үндэслэл

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3-р бүлгийн 3.6.2 зорилтот ажлын заалтанд тусгагдсан “Дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт байгууллага иргэдэд үнэгүй үйлчлэх интернэт, компьютерийн танхим байгуулна” ажлыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан нь хамтран зохион байгуулах хүсэлтэй байна.
Өнөөгийн нийтийн номын сан нь орон нутгийн иргэддээ уламжлалт цаасан ном хэвлэл, мэдээллээр үйлчлэхээс гадна мэдээллийн технологийг ашиглаж сурахад нь туслах орчин, мөн цахим мэдээллээр үйлчлэх орчин нь болжээ гэдгийг 2009 онд БНХАУ-ын Үндэсний номын сан, 2010 оны 5-р сард Словен улсын нийтийн номын сангууд, 2010 оны 10-р сард АНУ-ын Балтимор хотын нийтийн номын сангуудтай танилцах, дадлага хийсэн манай номын санчдын лекц сургалтаас тодорхой харагдаж байна.
2005, 2010 онуудад АНУ-ын нийтийн номын сангуудад очиж,  үйлчилгээтэй нь танилцахад, Conference room, Meeting room, Training room гэсэн нэр хаягтай тусгай тохижуулсан өрөөнүүдэд олон нийтэд зориулсан уулзалт, ярилцлага, сургалтыг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын гишүүдийн оролцоотойгоор байнга, урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу төлбөргүй явагддаг болохыг олж мэдэж, туршлага судалсан.
Хүмүүсийн амьдралд мэдээллийн технологийн хэрэглээ улам нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүмүүст амьдралынхаа үе шат бүрт шинэ техник технологи, шинэ үзэл санаа, шинэ арга дадал, чадварыг олж авах шаардлага бий болж байна. Нийт иргэдийг сургах, бие даан суралцах орчин нөхцөл нь орон нутгийн  нийтийн номын сан болж, чухал үүргийг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын дээрх туршлага солилцсон аялалууд нотлон харуулахын зэрэгцээ Олон улсын номын сангийн холбооноос 2002 онд гаргасан, ЮНЕСКО-оор дэмжигдсэн Интернэт тунхаглал биднээс шаардаж байдаг.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь уншигчдад ном хэвлэлийг уншлагын танхим, гэрээр, зөөврөөр олгохоос гадна
2005 оноос хойш 6 компьютер дээр төлбөргүй интернэт мэдээллээр үйлчилж байгаа, мөн төлбөргүй интернэтийн мэдлэг олгох сургалт зэргийг зохион байгуулж байгаа, 2008 оны 12 сараас хойш Ситинэт ХХК-аас 10 жилийн хугацаатайгаар төлбөргүй интернэтэд холбогдсон зэрэг нь бидний ажлын туршлага, сүлжээ хангагдсан байгааг харуулна.
Тус номын сан анх  1980 онд байгуулагдахдаа уншигч үйлчлүүлэгчид болон нутаг дэвсгэрийн иргэдэд зориулан зохион байгуулах соёл олон түмний ажил, хурал цуглаан зохион байгуулах 100 хүний суудалтай хурлын  танхим байсан ч зах зээлийн системд шилжсэн 1990-ээд оны үеэс эхлэн тус өрөөг бизнесийн байгууллагуудад түрээслэж, үндсэн зориулалтаар ашиглалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн анх байгуулагдсанаас хойш тус өрөөнд барилгын их засвар ороогүй цонх, хана, шал, хаалгыг шинэчлэх ажил орхигдсоноос элэгдэж хуучирсан.
Хотын нийтийн төв номын сан нь уншигч, хэрэглэгч, иргэдэд зориулсан төлбөргүй компьютер, интернэтийн танхимаа дээрх 100 хүний багтаамжтай зааландаа зохион байгуулах, улмаар энэ зааландаа олон нийтэд зориулсан уулзалт, ярилцлага, сургалтыг зохион байгуулах хүсэлтэй байна.
Хотын нийтийн төв номын санд байгуулагдан ашиглагдах иргэд, байгууллагуудад зориулсан төлбөргүй интернэт компьютерийн танхимын үйлчилгээний үр дүнд суурилан, бусад ЧД, ХУД, БЗД, СХД дэх салбар номын сангууд дээр ийм танхимыг байгуулах боломжтой.
Мөн дараах нөхцөл байдлууд нь Хотын нийтийн номын сангуудад иргэд байгууллагад төлбөргүй үйлчлэх Компьютер-Интернэтийн танхимыг байгуулан ажиллуулахын давуу талуудыг харуулна. Үүнд:


  1. Төслийн зорилго

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд иргэд, олон нийтэд зориулсан тэдний мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургах, мэдээллийн технологи ашиглан мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь хангаж өгсөн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулсан зориулалтын Интернэт, Компьютер, Уулзалтын танхим байгуулах.


  1. Төслийг хэрэгжүүлэх үе шат

Төслийн зорилгыг биелүүлэхэд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

№
Хийгдэх ажлууд
Хариуцсан ажилтан
Хугацаа
1
Өрөөнд хийгдэх барилга сантехник, цахилгааны засварын ажлын төлөвлөгөө, төсвийг  гаргаж батлуулах
Дэд захирал
2011 оны 3 сар эхний 10 хоног
2
Төлөвлөгөө, төсвийн дагуу барилга сантехник, цахилгааны засвар хийж өрөөг тохижуулах
Дэд захирал
2011 оны 3 сар эхний 10 хоног
3
Техник хэрэгсэлүүдийг худалдаж авах, суурилуулах
Дэд захирал
МТ-ийн ажилтан
2011 оны 3 сар дунд 10 хоног
4
Интернэтийн сүлжээний кабель татаж, дэд дотоод сүлжээ байгуулах
МТ-ийн ажилтан
2011 оны 3 сар дунд 10 хоног
5
Тавилга тоног төхөөрөмжүүдийг худалдаж авах, байрлуулах
Дэд захирал
ААҮТасгийн эрхлэгч
2011 оны 3 сар дунд 10 хоног
6
Интернэт компьютерын танхимыг олон нийт төлбөргүй ашиглах, олон нийтэд зориулсан төлбөргүй уулзалт сургалтыг явуулах журмыг боловсруулж, хэрэгжүүлэх
Захирал,
Дэд захирал
ОНҮТасгийн эрхлэгч
2011 оны 3 сар дунд 10 хоног


4. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв

Төслийг хэрэгжүүлэхэд дор дурдсан төсөв шаардагдана:

№
Хийгдэх ажил
Тоо ширхэг
Нэгж үнэ
(мян.төг)
Нийт үнэ
(мян.төг)
1
Проектор: CasioXJ-A135
10000 цаг ажиллах чадалтай
1 ш
1,633.940
1,633.940

2
100 инчийн Projector Screen
Таазнаас өлгөгдөж, сунадаг
1 ш
143.000
143.000
3
VGA cable /40м урт/
1 багц
48.400
48.400
4
Projector суурь /таазнаас өлгөдөг/
1 ш
33.000
33.000
5
YAMAHA Professional wireless microphone series
1 иж бүрдэл
1,000.000
1,000.000
6
Танхимын засвар, тохижилт
1 удаа
6, 520.800
6,520.800
7
Компьютерын ширээ
24ш
310.000
7,440.000
8
Компьютер
24ш
0
0
9
24-Port Gigabit Web Smart Switch
1ш
435.400
435.400
Дүн
17,254.54


5. Төслийг хэрэгжүүлэх хугацаа

            Төслийг 2011 оны 3-р сараас эхлэн 1 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.


6. Төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

Уг төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

Нийтийн номын сангийн үйлчилгээнд шинэ орчин нөхцөл нэмэгдэж, орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангана.
Олон нийтэд зориулсан төлбөргүй интернэт үйлчилгээ, сургалттай Интернэт-Компьютерийн танхимтай болно.
Номын сангаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй  хамтран олон нийтэд зориулсан уулзалт, сургалтыг урьдчилан тохиролцсон  хуваарийн дагуу явуулж хэвшинэ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилтын 3.6.2 заалт биелэгдэх нөхцөл бүрдэнэ.



                 
ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН:


ДЭД ЗАХИРАЛ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ

МТ-ИЙН МЕНЕЖЕР                              Ж.БЭГЗСҮРЭН