Tuesday, August 31, 2010

Re: Alice in Mongolian language

Dear J. Begzsuren,
 
Thank you for your response. It is very encouraging.
 
The actual exhibit will be in October 2015. But there is much to do prior to that hence the early start.
 
This project will lead to a book on the translations of Alice's Adventures in Wonderland. Writers for the book are being asked for their essays in April 2011. Once the essays are in, a group of scholars will then evaluate how Alice was translated into more than 90 languages. This task alone is estimated to take a year. The book itself will be published in 2014. The reason for the wide gap in time is that the editors will have to work in some 90 languages. It is a big undertaking.
 
I would like to purchase a copy of both editions of Alice in Mongolian, both the 1972 and the 2002.
 
The writer on the Mongolian Alice will evaluate both editions according to the instructions attached. Finding a Mongolian scholar to write is key to this.
 
I will send you additional information if you request it.
 
Thank you, Jon Lindseth
 
 
In a message dated 8/30/2010 12:59:56 A.M. Eastern Daylight Time, mcl_begee@yahoo.com writes:
Dear Jon Lindseth,

Today we received your below email from Mrs. Bolormaa, a staff in the U.S. Embassy in Ulaanbaatar, Mongolia.

Now, we are trying to contact writers, and searching a article. In few days, we can send you detail contact.

By the way,
- when will be your an exhibition?
- how many copies and which edition is suitable for your exhibition? I sure, from our Ulaanbaatar Public Library OPAC, we can indicate there are 2 different editions or printed in 1972 and 2002. We'll try to find all edition and more copies.

Thank you for your answers and more detail information.
Sincerely Yours,
J.Begzsuren


Sent: Mon, August 30, 2010 10:33:37 AM
Subject: FW: Alice in Mongolian language

Dear Altaa egch, Begzee

Ene asuultand hariulj uguuuch plz.

Boloroo


This email is UNCLASSIFIED.


Sent: Tuesday, August 17, 2010 3:16 AM
Subject: Alice in Mongolian language

Lady or Gentleman,

I am writing a book on the translations of Alice's Adventures in Wonderland . It has been translated into Mongolian language.

I have an exhibition planned for New York along with the to be published book. Alice exists in more than 90 languages and so far I have over 80 essays being written.

I am looking for a copy of the Alice in Mongolian book and a Mongolian writer to write on Alice in Mongolia.

Can you point me to possible writers and sources for the book?

Thank you, Jon Lindseth

2010.08.31. Интерпресс компаниас

sain baina uu? 

Erhem Түвшинтогтох tanii amriig eren mendchilj baina

Tanii ene haygiig Begzsyren ugsen bolno

Interpress company Tsahim hevlen niitleliin alba baiguulan, tsahim nomiin san, delgyyr neeheer beltgej baina

manai nomnuudiin zagvariig http://www.interpress.mn/service/ebook haygaar orj tataj avaad yzej bolno

bidnii zorilgo bol nomiig unshigchdad oirtuulah, hyamd yneer hyrteemjtei bolgoh, zarim huuchin nomuudiig ynegyi heregluuleh bodlogo barina

Oyutan suragchid ih asuudag, nomiin sangiin fondond tso'on tootoi baigaagaas UNSHILTAND GARSAN BAINA hemeen hyleegddeg, bainga unshigchid asuuj baidag nomiin jagsaal gargaj ugch tuslana uu

Bid nomiin zohiogchidtoi ni uulzan, tsahim helbereer hevleh erhiin talaar tohiroltssonii yndsen deer tedgeer nomiig gargaj bolno



manai iNom-nii formatiin davuu chanaruud:

- hailt hiij bolno 
- shardlagatai huudsaa hevlej bolno
- audio bolood video file havsargaj bolno
- tsahim helbereer baigaa tul huudasnii too ih baih, ungut nom gargahdad hevleliin zardal usnu gej aih zyilgyi
- hed heden heleer zereg gargaj bolno (Decameron-ii jisheeg yzne yy)
- bichveriig ungu unguur ugch boloh tul unshigchid nuluuluh, togtoogdoh baidliig saijruulah bolomjtoi


Bidentei hamtran ajillaj tuslana gej naidaj baina

Hyndetgen yosolson

Battugs

Wednesday, August 25, 2010

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАРТ

2010-05-14
52 тоот


НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР
                                     

Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай

 Тус номын сан нь нийслэлийн хүн амыг ном, хэвлэл, мэдээллээр хангаж ажилладаг нийслэлийн соёл мэдээллийн төв байгууллага юм.
 Манай номын сан 2010 онд “Шинэ Улаанбаатарын  мэдээллийн төв” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд төрийн мэдээллийн эх үүсвэрээр иргэдэд үйлчлэх ажлыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Манай номын сангийн байнгын уншигч үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оюутан залуус байдаг бөгөөд тэднийг  хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар байнгын мэдээллээр хангах шаардлагатай байна.
Манай номын сан нь 5 дугаар сарын 20-нд “Ажлаа танилцуулах өдөр”-ийг зохион байгуулах гэж байгаа тул энэ өдөр дээрх ажлыг хамтран хийж эхлүүлэх саналтай байна.

  
ЗАХИРАЛ                             Т.МИЖИДДОРЖ

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САНГИЙН ГАЗАРТ

2010-05-12
49 тоот


        САНГИЙН ЯАМНЫ
ТӨРИЙН САНГИЙН ГАЗАРТ


Монгол банкин дахь Төв төрийн сангийн 3332400- /USD/  тоот дансаар Голландын Rabobank-наас  манай номын санд хэрэгжих “Establishment of DAIZY Digital Talking Books Center” төслийн 29990 USD шилжиж ирсэн тул  Хотын төв номын сангийн Нийслэлийн төрийн сан банкны 200015011 тоот дансанд Монгол банкны тухайн өдрийн ханшаар шилжүүлж өгнө үү. 

  
ЗАХИРАЛ                               Т.МИЖИДДОРЖ

ҮНДЭСНИЙ НОМЫН САНД

2010-04-22
42 тоот


ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЗАХИРГААНД

     Фондоос ном хасах тухай
       
      Тус номын сан нь 1980 онд байгуулагдсан ба 1986 онд УБ хотын 15 гаруй  нийтийн номын сангуудыг нэгтгэн төвлөрүүлж манай номын санд харьяалуулсан билээ.
      Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн шилжилтийн 1990-ээд оны үед тус номын сангийн салбар том, жижиг 10 орчим номын санг татан буулгаж фондын 300 мянга  орчим номыг тус номын санд шилжүүлж, байруудыг  хураан авсан юм.
      Татан буугдсан номын сангуудын фондын ном хэвлэлийг төв номын санд шилжүүлэн авчирснаар фондын байр багтаамж, хадгалалт хамгаалалтын асуудалд үнэхээр их хүндрэл учирсан.
     Бид дээрх фондоос уншигч хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээ ихтэй, ховор, цөөн  хувьтай ном хэвлэлийг ялган авч уншлага үйлчилгээнд ашиглаж байгаа боловч тухай үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрдүүлж байсан учир утга агуулгаар хуучирсан, сэлбэн засах боломжгүй, хэрэгцээ хангахгүй ном товхимол их байна.
      Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны 357/406 тоот тушаалын хэрэгжилтийг ханган 2008 оноос төв болон салбар номын сангуудын ном хэвлэлийг дахин үнэлэх, данс бүртгэлийг шинэчлэн хөтлөх өргөн цар хүрээтэй ажлыг хийж дуусган одоо тайлан тооцоог гаргаж  байна.
      Энэ явцад Соёлын сайд, Сангийн сайдын 1994 оны 83/97 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн  ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам”-ыг үндэслэн татан буугдсан хүүхдийн болон бусад номын сангуудын утга агуулгаа алдсан, 10-аас дээш хувьтай, уншигчдын хэрэгцээ хангахгүй 26270 ширхэг 2,696,0 мян. төгрөгийн монгол, 54197ширхэг 2,074,2 мян. төгрөгийн орос болон гадаад, нийт 80467 ширхэг 4,770,8 мян.төгрөгийн ном товхимолын жагсаалт, тооллогын комиссын дүгнэлт, акт гаргасан.
      Иймд дээрх ном хэвлэлийг манай номын сангийн данснаас хасаж, фондын эргэлт ашиглалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг сайжруулах зөвшөөрөл олгож манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
      Данснаас хасах номын жагсаалтыг хавсаргав.
      Хавсралт......... хуудастай.     

            

                               ЗАХИРАЛ                      Т. МИЖИДДОРЖ

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ИХ ХАМБА Д.ЧОЙЖАМЦ ТАНАА

2010-04-15
38 тоот


ГАНДАНТЭГЧЛЭН ХИЙДИЙН
          ИХ ХАМБА  Д.ЧОЙЖАМЦ ТАНАА

          Лекц уншуулах тухай

         Монголын Бурхан шашны төв, Гандантэгчлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц танаар лекц уншуулах хүсэлтийг манай уншигч, ажилчдын зүгээс удаа дараа тавьж байна. Уншигч, ажилчдынхаа энэхүү хүсэлтийн дагуу 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагаас нэг цагийн хугацаатай “Монголын уламжлалт ёс заншил” сэдвээр лекц уншиж, манай ажилчдад адис хүртээж, ном уншиж өгнө үү хэмээн урьж байна. 

            Жич: Бакула Ринбүүчи багшийн шашны сургууль анх манай номын санд нээгдэж байсан бөгөөд Бакула багшийг Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт сумын хийдүүдэд айлчилж, ном айлдахад тус номын сангийн захирал миний бие хамт явж байсан юм. Цаашид манай номын сан Монгол-Төвд номын уншлагын танхим нээн ажиллуулах зорилгоор хүмүүсийн гар дээрээс 300 гаруй судар худалдаж аваад байна. Иймд Монголын Бурхан шашны төв, манай номын санд Ганжуур, Данжуурын иж бүрэн ботийг худалдан авч залахад гүн туслалцаа үзүүлнэ үү.
      
       
                               ЗАХИРАЛ                      Т. МИЖИДДОРЖ

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНД

2010-04-09
36 тоот

    НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНД
  
Улаанбаатар хотын төв номын сангийн 2 дугаар  салбар номын сан нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант үйлчилгээний төвд байрладаг. Тиймийн тул салбар номын сангийн өргөдөл, кадастрын зургийг үндэслэн тус салбар номын сангийн газрыг баталгаажуулан гэрчилгээ олгож өгнө үү.  
Өргөдөл, кадастрын зургийг хавсаргав.

Хавсралт . . . хуудастай


                                     ЗАХИРАЛ                               Т.МИЖИДДОРЖ