Wednesday, August 25, 2010

ҮНДЭСНИЙ НОМЫН САНД

2010-04-22
42 тоот


ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЗАХИРГААНД

     Фондоос ном хасах тухай
       
      Тус номын сан нь 1980 онд байгуулагдсан ба 1986 онд УБ хотын 15 гаруй  нийтийн номын сангуудыг нэгтгэн төвлөрүүлж манай номын санд харьяалуулсан билээ.
      Улс орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн шилжилтийн 1990-ээд оны үед тус номын сангийн салбар том, жижиг 10 орчим номын санг татан буулгаж фондын 300 мянга  орчим номыг тус номын санд шилжүүлж, байруудыг  хураан авсан юм.
      Татан буугдсан номын сангуудын фондын ном хэвлэлийг төв номын санд шилжүүлэн авчирснаар фондын байр багтаамж, хадгалалт хамгаалалтын асуудалд үнэхээр их хүндрэл учирсан.
     Бид дээрх фондоос уншигч хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээ ихтэй, ховор, цөөн  хувьтай ном хэвлэлийг ялган авч уншлага үйлчилгээнд ашиглаж байгаа боловч тухай үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрдүүлж байсан учир утга агуулгаар хуучирсан, сэлбэн засах боломжгүй, хэрэгцээ хангахгүй ном товхимол их байна.
      Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны 357/406 тоот тушаалын хэрэгжилтийг ханган 2008 оноос төв болон салбар номын сангуудын ном хэвлэлийг дахин үнэлэх, данс бүртгэлийг шинэчлэн хөтлөх өргөн цар хүрээтэй ажлыг хийж дуусган одоо тайлан тооцоог гаргаж  байна.
      Энэ явцад Соёлын сайд, Сангийн сайдын 1994 оны 83/97 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн  ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам”-ыг үндэслэн татан буугдсан хүүхдийн болон бусад номын сангуудын утга агуулгаа алдсан, 10-аас дээш хувьтай, уншигчдын хэрэгцээ хангахгүй 26270 ширхэг 2,696,0 мян. төгрөгийн монгол, 54197ширхэг 2,074,2 мян. төгрөгийн орос болон гадаад, нийт 80467 ширхэг 4,770,8 мян.төгрөгийн ном товхимолын жагсаалт, тооллогын комиссын дүгнэлт, акт гаргасан.
      Иймд дээрх ном хэвлэлийг манай номын сангийн данснаас хасаж, фондын эргэлт ашиглалт, хадгалалт хамгаалалтын асуудлыг сайжруулах зөвшөөрөл олгож манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
      Данснаас хасах номын жагсаалтыг хавсаргав.
      Хавсралт......... хуудастай.     

            

                               ЗАХИРАЛ                      Т. МИЖИДДОРЖ

No comments:

Post a Comment