Monday, August 23, 2010

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ

2010-06-24
81 тоот 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ


             Хүсэлт гаргах нь
  
             Тус номын сан нь  Билл болон Меланда  Гейтсын сангийн санхүүгийн дэмжлэгтэй eIFL.net олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан Дейзи форматтай дижитал ярьдаг номын төв байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн хараагүй хүмүүс  Дейзи ярьдаг номыг хуудас хуудсаар сонсох зориулалттай тусгай хэрэгцээний BookSense төхөөрөмжийг Солонгосын НIMS  Co. Ltd  компаниас худалдан авч байна.
             Иймд 42ш Booksense төхөөрөмжийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3-р бүлгийн 13.1.5-д заасны дагуу татвараас чөлөөлж өгөхийг хүсье.

  

ЗАХИРАЛ                           Т.МИЖИДДОРЖ


No comments:

Post a Comment