Monday, August 23, 2010

САНГИЙН ЯАМНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН БОДЛОГО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА Б.ХҮРЭЛБААТАР ТАНАА

2010-06-24 
80 тоот 
САНГИЙН ЯАМНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН
БОДЛОГО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГА Б.ХҮРЭЛБААТАР ТАНАА


             Хүсэлт гаргах нь

  Тус номын сан нь дэлхийн хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудын нийтийн номын сангуудын дунд  Билл болон Меланда Гейтсын сангаас санхүүжин, eIFL .net олон улсын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхээр зарласан PLIP төслийн уралдаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн хараагүй хүмүүст Дейзи номоор үйлчлэх  Establishment of DAISY Digital Talking Books Center” төслийг боловсруулан оролцож шилдэг төслөөр шалгаран 30000 ам. долларын санхүүжилтийг авсан юм.
        Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хараагүй хүмүүс Дейзи номыг хуудас хуудсаар сонсох зориулалттай тусгай хэрэгцээний BookSense төхөөрөмжийг  Солонгосын HIMS Co.Ltd-аас худалдан авсан.
        Иймд 42 ширхэг BookSense төхөөрөмжийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  3 дугаар бүлгийн 13.1.5-д заасны дагуу татвараас чөлөөлөх зөвшөөрөл олгож манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
        
Хамтран ажилласанд талархлаа илэрхийлье.

                                                        
ЗАХИРАЛ                           Т.МИЖИДДОРЖ


No comments:

Post a Comment