Monday, August 23, 2010

НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАРТ

 2010-06-22
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН   
              ГАЗАРТ

  
  “Сэтгэл зүйн мөрөөдөл” ТББ-ын тухай

 Улаанбаатар хотын төв номын санд түрээсээр ажиллаж байгаа 11 байгууллагыг  Нийслэлийн өмчийн харилцааны газартай зохих журмаар гурвалсан гэрээг хийж, Өмчийн харилцааны газар/НӨХГ/-т гэрээний дагуу 11,224,000 төгрөг төвлөрүүлэхээр тохиролцсон.

Тус номын сан нь одоогийн байдлаар Монголдоо номын сангийн зориулалтаар баригдсан ганц номын сан юм. Иймээс номын сангийн уншлагын танхим, бусад өрөө тасалгаанд байгалийн гэрэлтүүлэг стандартад тавигдах шаардлагын хэмжээнд байсан. Номын сангийн уншлагын заал өрөө тасалгаанууд байгалийн гэрэлтүүлэг муутай болох гол шалтгаан нь Хотын төв номын сангийн үүдний хэсгийг “Сэтгэл зүйн Мөрөөдөл” ТББ-д түрээсээр эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 44 тоот захирамж, Нийслэлийн хөрөнгө оруулалтыг хянан баталгаажуулах комиссын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/12 дугаар тогтоолоор барилгын ажлыг эхлүүлж үүдний хэсэгт барилга бариад байна. Энэ нь уншлагын заал, вестибюль, зарим өрөө тасалгаануудыг байгалийн гэрэлтүүлэггүй болгосон төдийгүй, номын сангийн агааржуулалт, агаарын солилцоо, чийгшлийн хэмжээг багасгаж, номын сангийн орчны стандарт давхар давхар зөрчигдөж байна. Энэ асуудлыг тодруулж өгөх талаар 2007 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн соёл урлагийн газарт албан бичиг өгсөн. Мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын соёлын асуудал эрхэлсэн улсын байцаагч Цэндсүрэнд асуудлыг маш дэлгэрэнгүй танилцуулж, шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч тодорхой шийдвэр гараагүй өнөөг хүрсэн.

2009 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус номын санд хийсэн шалгалтаар номын сангийн үүдэнд баригдсан өргөтгөлийг барилгын улсын байцаагч болон соёлын улсын байцаагч нар шалгаж барилгын болон номын сангийн орчны стандарт ноцтой зөрчсөн мөн уг барилга өөрөө суурьнаасаа эхлэн барилгын холбогдох бусад стандарт зөрчигдөж байна гэж үзэн буулгахыг шаардсан боловч өнөөг хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй байна.

-“Сэтгэл зүйн мөрөөдөл” ТББ нь 2010 оны 03 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөхөө бүрмөсөн зогсоосон. Энэ асуудлыг НӨХГ-тай ярилцаж тохиролцсон гэсэн хариу өгсөн бөгөөд НӨХГ ч түрээс авахгүй байлга гэсэн хариуг амаар мэдэгдсэн.
Холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв.

Хавсралт ............ хуудастай

           
1 дүгээр хавсралт
Барилга байгууламжуудыг түрээсээр эзэмшүүлэх тухай Нийслэлийн засаг даргын захирамж
1
2 дугаар хавсралт
Нийслэлийн өмчийн хөрөнгө оруулалтыг хянаж баталгаажуулах комиссын тогтоол

1
3 дугаар хавсралт
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүүд явуулсан барилгын тухай албан бичиг
1
4 дүгээр хавсралт
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга “Сэтгэл зүйн мөрөөдөл” төвийн захиралтай байгуулсан түрээсийн гурвалсан гэрээ
5
5 дугаар хавсралт
“Сэтгэл зүйн мөрөөдөл” төвийн барилга баригдаж байх үеийн зураг
3
6 дугаар хавсралт
Нийслэлийн газрын албанаас “Сэтгэл зүйн мөрөөдөл” төвд түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон тухай
1
7 дугаар хавсралт
Хотын төв номын сангийн тухай хэвлэлд
3
8 дугаар хавсралт
Хотын төв номын сан түрээсээр үйл ажиллагаа явуулж буй НӨХГ-тай гурвалсан гэрээ байгуулсан байгууллагуудын түрээсийн төлбөрийн товчоо
1





ЗАХИРАЛ                        Т.МИЖИДДОРЖ

No comments:

Post a Comment