Wednesday, March 2, 2011

НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ

2011.03.02
21 тоот
Төсөвт тодотгол хийлгэх тухай


Тус номын сангийн 2011 оны батлагдсан төсвөөрх нийт зардлын 70,9% нь цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, нэг удаагийн тэтгэмжийн зардал, 20,7% нь цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг тогтмол зардал, 6,2% нь ном хэвлэл авах зардал, үлдсэн 2,2% нь шуудах холбоо, тээвэр шатахуун, бичиг хэрэг, аж ахуйн материал авах, төлбөр хураамж бусад зардлууд эзэлж байна.
Төсөвт урсгал засвар, эд хогшил худалдан авах зардал төсөвлөгдөөгүй байна. Тус номын санд нэн тэргүүнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах мөнгийг 2011 оны төсвийн тодотголд оруулж өгнө үү.

  
                       

ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

Tuesday, March 1, 2011

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН САЙД С.БАЯРЦОГТ ТАНАА

2011.01.26
08 тоот

Нийслэлийн нийтийн номын сангуудын төсвийн тухай


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан, 80 гаруй ажиллагсадтай, 4 салбар номын сан, 3 тасгийн зохион байгуулалттай, 400.0 мянга орчим мэдээллийн сан хөмрөгтэй, нийслэлийн соёл боловсрол мэдээллийн томоохон байгууллага юм.
 
Манай номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг. Нийтийн номын сан нь  үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төрөөс жилдээ тодорхой хэмжээний төсвийн санхүүжилтийг хангалттай  авах ёстой байгууллагын нэг билээ.  Гэтэл зах зээлийн эдийн засгийн харилцааны он жилүүдээс эхлэн номын сангийн төсвийг бүрдүүлэхэд номын сангийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжих гэсэн заалт орж ирэн энэ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа номын сангийн үндсэн үүрэг зорилт, үйлчилгээний бодлогыг алдагдуулж бизнесийн байгууллага мэт болгож, нийтийн номын сан нь ард иргэддээ төлбөргүй үйлчлэх үндсэн зарчмыг алдагдуулж байна. Манай номын сангийн төсөвт сүүлийн жилүүдэд 75.148,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх хуваарийг суулган өгч байгаагаас болж  номын сан уншигч хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ хумиж, уншлагын танхим, ажлын өрөөнүүдийг  түрээслэж, үндсэн үйлчилгээг төлбөртэй болгосон нь дэлхийн номын сангийн үйлчилгээнд хаа ч байхгүй гажуудлыг бий болгож байна.

Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбоо/IFLA/ , ЮНЕСКО-оос батлан гаргасан  “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг. IFLA/ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тухай тунхаглалд нийтийн номын сан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах ёстой гэж заасан байдаг.

2010 оны Соёл урлагийн ажилтны өдрийг салбарынхаа хэмжээнд тэмдэглэж байх үед БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр 2011 оноос соёл урлагийн байгууллагуудын  үндсэн  үйл ажиллагааны орлогыг тэглэх болсон  сайхан мэдээг соёл урлагийн нийт ажиллагсдын өмнө хэлсэн билээ. Байгууллагууд ч  сайдын хэлсэн энэ үг 2011 онд албан ёсоор хэрэгжинэ гэж тооцоолж байлаа. Гэтэл 2011 оны төсөв батлагдаж ирэхэд манай байгууллагад 75 сая төгрөгийн өөрийн үйл ажиллагааны орлого дахин тавигдаж ирсэн байна. Энэ талаар БСШУЯ-ны номын сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхгэрэлд хэлэхэд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Танай байгууллагын  орлогын төлөвлөгөө үнэхээр их байсан байна. Бид ярилцаад 30 сая төгрөгийг хасаж өгөх боллоо” гэж хэлсэн. Бид ч ард иргэддээ төлбөртэй үйлчилдэг үйлчилгээгээ хумихаар төлөвлөж түрээслэж байсан өрөө тасалгаагаа ч цөөлж үйлчилгээгээ өргөжүүлэхээр 2011 оны зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгаад  байсан юм. Гэсэн хэдий ч нийслэлийн төрийн санд манай төсвийн хуваарилалтанд өөрийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх 75.148.0 сая төгрөг хасагдаагүй хэвээр ирсэн байгаа нь төрийн албаны хүмүүсийн ажлын хариуцлага, ам ажлын зөрүү ямархуу байгаа нь харагдаж байна.
Энэхүү үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс болж нийтийн номын сангууд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт "сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" заалт, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл дээр үндэслэсэн ба өнөөдөр дэлхий нийтээрээ бүх улс орнуудад нийтийн номын санг хүн бүр тэгш эрхтэй ялгаварлалгүй, ямар нэг хураамж  төлбөргүй ашиглаж мэдлэг мэдээллийг хүртэж, түүнийг амьдрал ахуйдаа ашиглан улс орноо хөгжүүлж байна.
 
Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.

Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей, номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ.
                                     
Иймээс нийтийн номын сангийн дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, стандартыг судлан үзэж номын сангуудын үйл ажиллагаанаас олох орлогыг хасаж  төсвийг нь төрөөс бүрэн санхүүжүүлж байхыг хүсэж байна.
             
                                     

                                     
                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР ТАНАА

2011.01.26
07 тоот

Нийслэлийн нийтийн номын сангуудын төсвийн тухай


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан, 80 гаруй ажиллагсадтай, 4 салбар номын сан, 3 тасгийн зохион байгуулалттай, 400.0 мянга орчим мэдээллийн сан хөмрөгтэй, нийслэлийн соёл боловсрол мэдээллийн томоохон байгууллага юм.
 
Манай номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг. Нийтийн номын сан нь  үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төрөөс жилдээ тодорхой хэмжээний төсвийн санхүүжилтийг хангалттай  авах ёстой байгууллагын нэг билээ.  Гэтэл зах зээлийн эдийн засгийн харилцааны он жилүүдээс эхлэн номын сангийн төсвийг бүрдүүлэхэд номын сангийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжих гэсэн заалт орж ирэн энэ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа номын сангийн үндсэн үүрэг зорилт, үйлчилгээний бодлогыг алдагдуулж бизнесийн байгууллага мэт болгож, нийтийн номын сан нь ард иргэддээ төлбөргүй үйлчлэх үндсэн зарчмыг алдагдуулж байна. Манай номын сангийн төсөвт сүүлийн жилүүдэд 75.148,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх хуваарийг суулган өгч байгаагаас болж  номын сан уншигч хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ хумиж, уншлагын танхим, ажлын өрөөнүүдийг  түрээслэж, үндсэн үйлчилгээг төлбөртэй болгосон нь дэлхийн номын сангийн үйлчилгээнд хаа ч байхгүй гажуудлыг бий болгож байна.

Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбоо/IFLA/ , ЮНЕСКО-оос батлан гаргасан  “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг. IFLA/ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тухай тунхаглалд нийтийн номын сан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах ёстой гэж заасан байдаг.

2010 оны Соёл урлагийн ажилтны өдрийг салбарынхаа хэмжээнд тэмдэглэж байх үед БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр та 2011 оноос соёл урлагийн байгууллагуудын  үндсэн  үйл ажиллагааны орлогыг тэглэх болсон  сайхан мэдээг соёл урлагийн нийт ажиллагсдын өмнө хэлсэн билээ. Байгууллагууд ч  сайдын хэлсэн энэ үг 2011 онд албан ёсоор хэрэгжинэ гэж тооцоолж байлаа. Гэтэл 2011 оны төсөв батлагдаж ирэхэд манай байгууллагад 75 сая төгрөгийн өөрийн үйл ажиллагааны орлого дахин тавигдаж ирсэн байна. Энэ талаар БСШУЯ-ны номын сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхгэрэлд хэлэхэд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Танай байгууллагын  орлогын төлөвлөгөө үнэхээр их байсан байна. Бид ярилцаад 30 сая төгрөгийг хасаж өгөх боллоо” гэж хэлсэн. Бид ч ард иргэддээ төлбөртэй үйлчилдэг үйлчилгээгээ хумихаар төлөвлөж түрээслэж байсан өрөө тасалгаагаа ч цөөлж үйлчилгээгээ өргөжүүлэхээр 2011 оны зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгаад  байсан юм. Гэсэн хэдий ч нийслэлийн төрийн санд манай төсвийн хуваарилалтанд өөрийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх 75.148.0 сая төгрөг хасагдаагүй хэвээр ирсэн байгаа нь төрийн албаны хүмүүсийн ажлын хариуцлага, ам ажлын зөрүү ямархуу байгаа нь харагдаж байна.
Энэхүү үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс болж нийтийн номын сангууд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт "сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" заалт, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл дээр үндэслэсэн ба өнөөдөр дэлхий нийтээрээ бүх улс орнуудад нийтийн номын санг хүн бүр тэгш эрхтэй ялгаварлалгүй, ямар нэг хураамж  төлбөргүй ашиглаж мэдлэг мэдээллийг хүртэж, түүнийг амьдрал ахуйдаа ашиглан улс орноо хөгжүүлж байна.
 
Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.

Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ.

Иймээс нийтийн номын сангийн дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, стандартыг судлан үзэж номын сангуудын үйл ажиллагаанаас олох орлогыг хасаж  төсвийг нь төрөөс бүрэн санхүүжүүлж байхыг  хүсэж байна.

             
                                                              
                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

Нийслэлийн мэдээллийн технологийн газарт

2011.01.18
03 тоот


Тус номын сан нь 2011 оноос танай байгууллагаас дараах мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг авах хүсэлтэй байна. Үүнд:
1. Ажиллагсдад албаны и-мэйл хаяг олгох, уншигч хэрэглэгчдэд и-мэйл хаягаар мэдээлэл түгээх зорилгоор pl.ub.gov.mn домайн хаяг дээрээ и-мэйл, и-мэйл листийн ү нээлгэх
2. Салбар номын сангуудаа нийслэлийн интернетийн суурь сүлжээнд холбуулах
3. Номын электрон каталог, номын сангийн вэбд суурилсан үйлчилгээний системийг ажиллуулах зорилгоор http://koha.pl.ub.gov.mn домайн нэрийг бүртгүүлэх

Хавсралт ..... хуудастай




  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ

Thursday, January 13, 2011

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД

2010.12.22
132 тоот



         НИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН
          АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНД

Нийгмийн бодлогын хорооны 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан дээр гарсан саналын дагуу дараах асуудлыг тодруулан танилцуулж байна.

1. Улаанбаатар хотын төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх А.М.Горькийн нэрэмжит нэгдүгээр салбар номын сангийн барилга болон цахилгааны засварыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардал 59.127.100 төгрөг

2. Тус номын сангийн номын фонд баяжилтанд шаардагдах зардал 39.200.000 төгрөг тус тус шаардлагатай байгаа тул нийслэлийн төсөвт суулгаж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.
Шаардагдах зардлын саналыг хавсаргав.

Хавсралт ... хуудастай                                 


Улаанбаатар хотын төв номын сангийн 2010 оны ..... дугаар сарын ...... -ний өдрийн ...... тоот албан бичгийн хавсралт №....
                   
А.М.ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ I ДҮГЭЭР САЛБАР
НОМЫН САНГИЙН  ЗАСВАРТ ШААРДАГДАХ ЗАРДАЛ

Улаанбаатар хотын төв номын сангийн харьяа А.М.Горькийн нэрэмжит 1 дүгээр салбар номын сангийн барилгын дотор засал, цахилгаан хангамжийн засвар, сантехникийн иж бүрэн капитал засвар хийлгэхээр 97,127,085 төгрөгийн зураг төсвийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж БСШУЯ-д асуудлыг тавьснаар 2010 онд 38000.0 төгрөгөөр сантехникийн засвар хийгдэх төсөв батлагдаж ажил нь хийгдэж дуусаад байна. Одоогоор тус номын санд барилгын дотор заслын ажил, цахилгаан хангамжийн ажил хийгдэх шаардлагатай байгаа. Иймд анхны хийлгэсэн зураг төсөвт барилгын дотор засал, цахилгаан хангамжийн засварын ажлууд иж бүрэн тусгагдсан тул түүнийг хүргүүлэв.
Цаашид барилгын дотор засал, цахилгаан хангамжийн засвар хийхэд зураг төсөвт тусгагдсанаар 59,127,100 төгрөг шаардлагатай байна.



А.М.ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ 1 ДҮГЭЭР САЛБАР НОМЫН САНГИЙН
БАРИЛГЫН ЗАСВАРЫН АЖИЛ

Объектын төсөв

№

Ажил ба зардлын нэр
Төсөвт өртөг /мян.төг/
Барилгын ажил
Тоног төхөөрөмж
Бүх төсөвт өртөг
Монтаж
Өртөг
1
2
3
4
5
6
1
Барилгын засвар
73260.32


73260.32
2
Дотор сантехник
3336.56


3336.56
3
№73 тоот айлд хийгдэх ажил
1689.56


1689.56
4
Дотор гэрэлтүүлэг
17341.41


17341.41

Дүн
95627.85


95627.85

Зураг төсвийн үнэ



1500

Бүгд дүн



97127.85


Улаанбаатар хотын төв номын сангийн 2010 оны ..... дугаар сарын ...... -ний өдрийн ...... тоот албан бичгийн хавсралт №....

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САНГИЙН
 ФОНД БАЯЖИЛТАНД ШААРДАГДАХ ЗАРДАЛ

УБ хотын нийтийн номын сан нь 4 салбар номын сантай. Сүүлийн 5 жилд улсын төсвөөр жилдээ 30 гаруй сая төгрөгийн фондын баяжилт хийдэг байсан бол сүүлийн 2 жил номын баяжилтын төсөв батлагдаагүй. Харин энэ онд “номын тендер”- арга хэмжээ хэрэгжиж үүний хүрээнд  2007-2008 онд бүрдүүлэн авсан боловч мөнгө нь шилжээгүй байсан 96 нэрийн 871 ширхэг 14955.1 мянган төгрөгийн ном, 10 төрлийн 1342,8 мянган төгрөгийн хэвлэлийг БСШУЯ-наас олгосон санхүүжилтээр тус тус бүрдүүлэн авсан боловч 2009-2010 онд шинээр хэвлэгдэн гарсан ном хэвлэлийг авах төсөвгүй учир фондын баяжилт хийж чадаагүй. Энэ нь нийслэлийн 5 нийтийн номын сангийн  70000 гаруй уншигч хэрэглэгчдийн мэдээллийн  эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн мэдээллийн технологийн эрин зуунд ном хэвлэлийг хэвлэмэл байдлаас илүүтэйгээр электрон хэвлэлээр бүрдүүлэн авах хэрэгцээ шаардлага урган гарч байна.
        Уншигч хэрэглэгчдээс авсан судалгаагаар төв болон салбар номын сангийн фондын баяжилтанд одоогоор  500 гаруй нэр төрлийн 4500 ширхэг 27.000.000 төгрөгийн шинэ ном, 180 нэр төрлийн 500 ширхэг 7.000.000 төгрөгийн урьд онуудад гарсан номыг нөхөн бүрдүүлэлтээр, 26 нэр төрлийн 5.200.000 төгрөгийн хэвлэлийг бүрдүүлэн авах шаардлагатай байна. Нийт номын баяжилтанд хүүхдийн ном зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол, түүх, эдийн засаг, хуулийн чиглэлийн шинээр хэвлэгдэн гарсан ном хэвлэлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр түлхүү бүрдүүлэн авахад 40 орчим сая төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байна.

Tuesday, January 11, 2011

2011.1.11 Интерпресс iNOM

(1:48:04 PM) Interpress iNOM: Сайн байна уу
(1:49:30 PM) mcl_begee: сайн, сайн байна уу
(1:50:04 PM) Interpress iNOM: манай ажилчид номын санчаар бүртгэл нээж өгнө гэж байсандаа
(1:50:20 PM) Interpress iNOM: Ундрах гэдэг охин очиж нээлгэхээр боллоо
(1:50:31 PM) Interpress iNOM: бямбадорж нь больсоон
(1:50:33 PM) mcl_begee: хэн нь ч байсан яахав ээ,
(1:50:42 PM) Interpress iNOM: аан за баярлалаа
(1:50:45 PM) mcl_begee: Бэгзсүрэн гээд миний нэрийг хэлээд явуулчихаарай, би
(1:50:53 PM) Interpress iNOM: ок за тэгье
(1:51:02 PM) mcl_begee: өнөөдөр 15 цагаас өөр газар ярилцлаганд
(1:51:03 PM) mcl_begee: явна
(1:51:16 PM) mcl_begee: иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ авчраарай
(1:51:22 PM) Interpress iNOM: аан за маргааш явуулья аа
(1:51:36 PM) mcl_begee: өнөөдөр байвал та нарт дээр биш үү
(1:51:46 PM) mcl_begee: одоо цаг байна шүү дээ, холоос ирэх бол ч хэцүү л дээ
(1:52:00 PM) Interpress iNOM: аан манайх ч хол л доо
(1:52:06 PM) Interpress iNOM: маргааш явуулья аа хө
(1:52:11 PM) mcl_begee: мэдлээ

Friday, January 7, 2011

Номын сангийн дэмжигч

(5:39:26 PM) m_a_n_d_a_k_h: Hi. sain bnuu. Niitiin nomiin sangiin Begzee ah mon biz de. Bi news.mn-d setguulch hiij bga. Nomiin san, olon niitiin arga hemjeeniihee medeeg ogwol ogj bgarai, site-ndaa gargaj bj bolii shu. Enhmandah
(5:41:29 PM) mcl_begee: баярлалаа, www.pl.ub.gov.mn-ээс таалагдсан мэдээ, мэдээллээ шууд тавьж байж болно
(5:40:43 PM) m_a_n_d_a_k_h: oka.