Wednesday, March 2, 2011

НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ

2011.03.02
23 тоот
Жижиг мөнгөн сангаар мөнгө хүсэх тухай


Тус номын санд нярав ажилтай Наранбадрах овогтой Шинэгэрэл нь  Улаанбаатар банкинд 4219 2610 1278 2071 тоот дугаартай картын эзэмшигч болсон тул манай номын санд жижиг мөнгөн сангаар 500,000 төгрөг олгож өгнө үү.




 

ЗАХИРАЛ                             Ө.ГАН-ӨЛЗИЙ

                                    ЕРӨНХИЙ НЯ-БО                          Ц.САРАНТУЯА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН ТАНАА

2011.03.02
20 тоот
Компьютер хүсэх тухай


Тус номын сангийн компьютерийн хүрэлцээ хангамж муу байдгаас номын сангаас уншигч иргэдэд үзүүлэх интернет, электрон каталог зэрэг үйлчилгээнд хүндрэл учирч байна.
Иймд албан ажлын хэрэгцээнд 10 компьютер олгож өгнө үү.




 
ЗАХИРАЛ                             Ө.ГАН-ӨЛЗИЙ



БСШУЯ-НЫ БАРИЛГА ЗАХИАЛАГЧИЙН АЖЛЫН АЛБАНД

2011.03.02
22 тоот
1 дүгээр номын сангийн тухай


Тус номын сангийн харьяа Горькийн нэрэмжит 1 дүгээр салбар номын сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/372/59 тоот актаар зогсоосон байсан бөгөөд 97,1 сая төгрөгийн барилгын засварын зураг төслийг хийлгэсэн. Энэхүү санхүүжилт олдоогүйн улмаас дахин зөвхөн сантехникийн засвар үйлчилгээний зураг төсөв хийлгэж, 38 сая төгрөгийн өртөгтэй засварын ажлыг “Түрүү гарав” ХХК-аар 2010 оны 4 дүгээр улиралд хийлгэж дуусган улмаар улсын байцаагч хүлээн авсан боловч дээд давхрын айлуудын сантехникийн шугамаас ус алдсан хэвээрээ байна.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2011 оны 01 дүгээр сарын 17-нд тус номын сангийн үйл ажиллагааг явуулах, эсэхэд дүгнэлт гаргуулахаар 02 тоот албан бичгийг өгсөн бөгөөд улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлүүд арилаагүй тул ажиллуулах боломжгүй гэсэн хариу ирсэн болно.
Иймд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Хавсралт ..... хуудастай.

  
                       

ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

НИЙСЛЭЛИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ

2011.03.02
21 тоот
Төсөвт тодотгол хийлгэх тухай


Тус номын сангийн 2011 оны батлагдсан төсвөөрх нийт зардлын 70,9% нь цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, нэг удаагийн тэтгэмжийн зардал, 20,7% нь цахилгаан, дулаан, цэвэр бохир ус зэрэг тогтмол зардал, 6,2% нь ном хэвлэл авах зардал, үлдсэн 2,2% нь шуудах холбоо, тээвэр шатахуун, бичиг хэрэг, аж ахуйн материал авах, төлбөр хураамж бусад зардлууд эзэлж байна.
Төсөвт урсгал засвар, эд хогшил худалдан авах зардал төсөвлөгдөөгүй байна. Тус номын санд нэн тэргүүнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах мөнгийг 2011 оны төсвийн тодотголд оруулж өгнө үү.

  
                       

ЗАХИРАЛ                           Ө.ГАН-ӨЛЗИЙ

Tuesday, March 1, 2011

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН САЙД С.БАЯРЦОГТ ТАНАА

2011.01.26
08 тоот

Нийслэлийн нийтийн номын сангуудын төсвийн тухай


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан, 80 гаруй ажиллагсадтай, 4 салбар номын сан, 3 тасгийн зохион байгуулалттай, 400.0 мянга орчим мэдээллийн сан хөмрөгтэй, нийслэлийн соёл боловсрол мэдээллийн томоохон байгууллага юм.
 
Манай номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг. Нийтийн номын сан нь  үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төрөөс жилдээ тодорхой хэмжээний төсвийн санхүүжилтийг хангалттай  авах ёстой байгууллагын нэг билээ.  Гэтэл зах зээлийн эдийн засгийн харилцааны он жилүүдээс эхлэн номын сангийн төсвийг бүрдүүлэхэд номын сангийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжих гэсэн заалт орж ирэн энэ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа номын сангийн үндсэн үүрэг зорилт, үйлчилгээний бодлогыг алдагдуулж бизнесийн байгууллага мэт болгож, нийтийн номын сан нь ард иргэддээ төлбөргүй үйлчлэх үндсэн зарчмыг алдагдуулж байна. Манай номын сангийн төсөвт сүүлийн жилүүдэд 75.148,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх хуваарийг суулган өгч байгаагаас болж  номын сан уншигч хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ хумиж, уншлагын танхим, ажлын өрөөнүүдийг  түрээслэж, үндсэн үйлчилгээг төлбөртэй болгосон нь дэлхийн номын сангийн үйлчилгээнд хаа ч байхгүй гажуудлыг бий болгож байна.

Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбоо/IFLA/ , ЮНЕСКО-оос батлан гаргасан  “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг. IFLA/ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тухай тунхаглалд нийтийн номын сан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах ёстой гэж заасан байдаг.

2010 оны Соёл урлагийн ажилтны өдрийг салбарынхаа хэмжээнд тэмдэглэж байх үед БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр 2011 оноос соёл урлагийн байгууллагуудын  үндсэн  үйл ажиллагааны орлогыг тэглэх болсон  сайхан мэдээг соёл урлагийн нийт ажиллагсдын өмнө хэлсэн билээ. Байгууллагууд ч  сайдын хэлсэн энэ үг 2011 онд албан ёсоор хэрэгжинэ гэж тооцоолж байлаа. Гэтэл 2011 оны төсөв батлагдаж ирэхэд манай байгууллагад 75 сая төгрөгийн өөрийн үйл ажиллагааны орлого дахин тавигдаж ирсэн байна. Энэ талаар БСШУЯ-ны номын сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхгэрэлд хэлэхэд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Танай байгууллагын  орлогын төлөвлөгөө үнэхээр их байсан байна. Бид ярилцаад 30 сая төгрөгийг хасаж өгөх боллоо” гэж хэлсэн. Бид ч ард иргэддээ төлбөртэй үйлчилдэг үйлчилгээгээ хумихаар төлөвлөж түрээслэж байсан өрөө тасалгаагаа ч цөөлж үйлчилгээгээ өргөжүүлэхээр 2011 оны зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгаад  байсан юм. Гэсэн хэдий ч нийслэлийн төрийн санд манай төсвийн хуваарилалтанд өөрийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх 75.148.0 сая төгрөг хасагдаагүй хэвээр ирсэн байгаа нь төрийн албаны хүмүүсийн ажлын хариуцлага, ам ажлын зөрүү ямархуу байгаа нь харагдаж байна.
Энэхүү үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс болж нийтийн номын сангууд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт "сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" заалт, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл дээр үндэслэсэн ба өнөөдөр дэлхий нийтээрээ бүх улс орнуудад нийтийн номын санг хүн бүр тэгш эрхтэй ялгаварлалгүй, ямар нэг хураамж  төлбөргүй ашиглаж мэдлэг мэдээллийг хүртэж, түүнийг амьдрал ахуйдаа ашиглан улс орноо хөгжүүлж байна.
 
Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.

Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей, номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ.
                                     
Иймээс нийтийн номын сангийн дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, стандартыг судлан үзэж номын сангуудын үйл ажиллагаанаас олох орлогыг хасаж  төсвийг нь төрөөс бүрэн санхүүжүүлж байхыг хүсэж байна.
             
                                     

                                     
                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР ТАНАА

2011.01.26
07 тоот

Нийслэлийн нийтийн номын сангуудын төсвийн тухай


Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан, 80 гаруй ажиллагсадтай, 4 салбар номын сан, 3 тасгийн зохион байгуулалттай, 400.0 мянга орчим мэдээллийн сан хөмрөгтэй, нийслэлийн соёл боловсрол мэдээллийн томоохон байгууллага юм.
 
Манай номын сангийн үндсэн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах, боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг. Нийтийн номын сан нь  үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд төрөөс жилдээ тодорхой хэмжээний төсвийн санхүүжилтийг хангалттай  авах ёстой байгууллагын нэг билээ.  Гэтэл зах зээлийн эдийн засгийн харилцааны он жилүүдээс эхлэн номын сангийн төсвийг бүрдүүлэхэд номын сангийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжих гэсэн заалт орж ирэн энэ нь жилээс жилд нэмэгдсээр байгаа номын сангийн үндсэн үүрэг зорилт, үйлчилгээний бодлогыг алдагдуулж бизнесийн байгууллага мэт болгож, нийтийн номын сан нь ард иргэддээ төлбөргүй үйлчлэх үндсэн зарчмыг алдагдуулж байна. Манай номын сангийн төсөвт сүүлийн жилүүдэд 75.148,0 сая төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх хуваарийг суулган өгч байгаагаас болж  номын сан уншигч хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ хумиж, уншлагын танхим, ажлын өрөөнүүдийг  түрээслэж, үндсэн үйлчилгээг төлбөртэй болгосон нь дэлхийн номын сангийн үйлчилгээнд хаа ч байхгүй гажуудлыг бий болгож байна.

Тус номын сан нь Олон улсын номын сангийн холбоо/IFLA/ , ЮНЕСКО-оос батлан гаргасан  “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-ийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг. IFLA/ЮНЕСКО-ийн нийтийн номын сангийн тухай тунхаглалд нийтийн номын сан үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах ёстой гэж заасан байдаг.

2010 оны Соёл урлагийн ажилтны өдрийг салбарынхаа хэмжээнд тэмдэглэж байх үед БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр та 2011 оноос соёл урлагийн байгууллагуудын  үндсэн  үйл ажиллагааны орлогыг тэглэх болсон  сайхан мэдээг соёл урлагийн нийт ажиллагсдын өмнө хэлсэн билээ. Байгууллагууд ч  сайдын хэлсэн энэ үг 2011 онд албан ёсоор хэрэгжинэ гэж тооцоолж байлаа. Гэтэл 2011 оны төсөв батлагдаж ирэхэд манай байгууллагад 75 сая төгрөгийн өөрийн үйл ажиллагааны орлого дахин тавигдаж ирсэн байна. Энэ талаар БСШУЯ-ны номын сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхгэрэлд хэлэхэд 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Танай байгууллагын  орлогын төлөвлөгөө үнэхээр их байсан байна. Бид ярилцаад 30 сая төгрөгийг хасаж өгөх боллоо” гэж хэлсэн. Бид ч ард иргэддээ төлбөртэй үйлчилдэг үйлчилгээгээ хумихаар төлөвлөж түрээслэж байсан өрөө тасалгаагаа ч цөөлж үйлчилгээгээ өргөжүүлэхээр 2011 оны зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусгаад  байсан юм. Гэсэн хэдий ч нийслэлийн төрийн санд манай төсвийн хуваарилалтанд өөрийн үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлэх 75.148.0 сая төгрөг хасагдаагүй хэвээр ирсэн байгаа нь төрийн албаны хүмүүсийн ажлын хариуцлага, ам ажлын зөрүү ямархуу байгаа нь харагдаж байна.
Энэхүү үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөнөөс болж нийтийн номын сангууд Монгол улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт "сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;" заалт, Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү 16 дугаар зүйлийн 7 дугаар заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26 дугаар зүйл дээр үндэслэсэн ба өнөөдөр дэлхий нийтээрээ бүх улс орнуудад нийтийн номын санг хүн бүр тэгш эрхтэй ялгаварлалгүй, ямар нэг хураамж  төлбөргүй ашиглаж мэдлэг мэдээллийг хүртэж, түүнийг амьдрал ахуйдаа ашиглан улс орноо хөгжүүлж байна.
 
Манай улсын номын сангуудын үндсэн үйл ажиллагаанаасаа санхүүжиж байгаа өнөөгийн тогтолцоо нь  ерөөсөө ядуу амьдралтай байгаа ард иргэддээ мэдлэг мэдээллийг чөлөөтэй төлбөргүй хүргэж, тэднийг соён гэгээрүүлж амьдралыг нь сайжруулах үйлчилгээг зохион байгуулахад  үнэхээр хүндрэлтэй байна.

Хүний эрхийг зөрчдөг хэмээн хэлэгддэг БНХАУ-д хүртэл 2008 оноос музей номын сангууд ард иргэддээ ямар ч төлбөргүй үйлчлэх болжээ.

Иймээс нийтийн номын сангийн дэлхий нийтийн өнөөгийн чиг хандлага, стандартыг судлан үзэж номын сангуудын үйл ажиллагаанаас олох орлогыг хасаж  төсвийг нь төрөөс бүрэн санхүүжүүлж байхыг  хүсэж байна.

             
                                                              
                        ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ

Нийслэлийн мэдээллийн технологийн газарт

2011.01.18
03 тоот


Тус номын сан нь 2011 оноос танай байгууллагаас дараах мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг авах хүсэлтэй байна. Үүнд:
1. Ажиллагсдад албаны и-мэйл хаяг олгох, уншигч хэрэглэгчдэд и-мэйл хаягаар мэдээлэл түгээх зорилгоор pl.ub.gov.mn домайн хаяг дээрээ и-мэйл, и-мэйл листийн ү нээлгэх
2. Салбар номын сангуудаа нийслэлийн интернетийн суурь сүлжээнд холбуулах
3. Номын электрон каталог, номын сангийн вэбд суурилсан үйлчилгээний системийг ажиллуулах зорилгоор http://koha.pl.ub.gov.mn домайн нэрийг бүртгүүлэх

Хавсралт ..... хуудастай




  ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
ДЭД ЗАХИРАЛ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ