Tuesday, August 31, 2010

ИНТЕРПРЕСС ХХК-Д

2010-08-31
96 тоот

                                                  ИНТЕРПРЕСС ХХК-Д

Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай


Танай хамт олны эхлүүлэхээр төлөвлөж байгаа цахим номын худалдаа, үйлчилгээг Улаанбаатар хотын нийтийн номын сан талархан хүлээж авч байгаагаа юуны өмнө илэрхийлье.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар ЧД, ХУД, БЗД, СХД-үүдэд салбар номын сангуудтайгаар нийслэлийн иргэдэд ном хэвлэл, мэдээллээр үйлчлэхийн зэрэгцээ соёл танин мэдэхүйн арга хэмжээг тогтмол явуулж байна.
1998 оноос эхлэн мэдээллийн технологийн ололтуудаас Хотын төв номын сан дээрх үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар уншигчдад зориулсан төлбөргүй интернэт үйлчилгээний  6 компьютер, номын электрон каталогийн 5 компьютераар үйлчилж байна.
1.    Танай компанийн нэрэмжит Цахим уншлага үйлчилгээг туршилтаар 2-4 компьютер дээр эхлүүлэх хүсэлтэй байна. Энэхүү цахим уншлагын үйлчилгээ нь номын сангийн үүдний танхимд байрлаж, номын сангийн уншигч төдийгүй жирийн иргэд төлбөргүй ашиглах боломжтой байхаар зохион байгуулагдана.
2.    Танай компанийн Цахим номуудын санг нэмэгдүүлэхэд Хотын нийтийн төв болон салбар номын сангуудын фондод байгаа ховор, дахин хэвлэгдээгүй, эрэлт ихтэй, 1-2 хувь ширхэгтэй номуудын судалгааг хамтын ажиллагааны гэрээний дагуу бэлтгэж өгөх боломжтой.
3.    Танай компанийн Цахим номуудын каталогийн мэдээллийг  Хотын нийтийн төв номын сангийн Электрон каталогт нэмж бүртгэх, эсвэл холбох арга хэмжээг хамтран хэрэгжүүлье.
4.    Хотын нийтийн төв номын санд байрлуулсан Цахим уншлага үйлчилгээний  компьютеруудаар үйлчлүүлсэн уншигчдын тоон мэдээ, уншигдсан номуудын судалгааг харилцан солилцох, улмаар уншигдсан номуудын түрээсийн төлбөрийг харилцан тохиролцох хүсэлтэй байна.
Бидний хамтран ажиллах саналуудыг хүлээн авч, нягтлан ярилцаж, тодорхой үр дүн гаргаснаар ард иргэдийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, номын сангийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэхэд туслаж чадна. Хамтран ажиллахыг хүсье.



ЗАХИРАЛ                             Т.МИЖИДДОРЖ

1 comment:

  1. энэ юуны тухай блог юм ямар орилготой юм бэ

    ReplyDelete