Wednesday, August 25, 2010

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ИХ ХАМБА Д.ЧОЙЖАМЦ ТАНАА

2010-04-15
38 тоот


ГАНДАНТЭГЧЛЭН ХИЙДИЙН
          ИХ ХАМБА  Д.ЧОЙЖАМЦ ТАНАА

          Лекц уншуулах тухай

         Монголын Бурхан шашны төв, Гандантэгчлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц танаар лекц уншуулах хүсэлтийг манай уншигч, ажилчдын зүгээс удаа дараа тавьж байна. Уншигч, ажилчдынхаа энэхүү хүсэлтийн дагуу 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагаас нэг цагийн хугацаатай “Монголын уламжлалт ёс заншил” сэдвээр лекц уншиж, манай ажилчдад адис хүртээж, ном уншиж өгнө үү хэмээн урьж байна. 

            Жич: Бакула Ринбүүчи багшийн шашны сургууль анх манай номын санд нээгдэж байсан бөгөөд Бакула багшийг Төв аймгийн Бүрэн, Өндөрширээт сумын хийдүүдэд айлчилж, ном айлдахад тус номын сангийн захирал миний бие хамт явж байсан юм. Цаашид манай номын сан Монгол-Төвд номын уншлагын танхим нээн ажиллуулах зорилгоор хүмүүсийн гар дээрээс 300 гаруй судар худалдаж аваад байна. Иймд Монголын Бурхан шашны төв, манай номын санд Ганжуур, Данжуурын иж бүрэн ботийг худалдан авч залахад гүн туслалцаа үзүүлнэ үү.
      
       
                               ЗАХИРАЛ                      Т. МИЖИДДОРЖ

No comments:

Post a Comment